“ЭРДЭНЭТ ТҮНШЛЭЛ-2017” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн ЗДТГ-аас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдэнэт түншлэл-2017” үзэсгэлэн яармаг өчигдөр “Хангарьд палас”-т нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн болого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Орхон аймаг дахь ХАҮТ-ийн дарга  М.Ганбат нар оролцлоо. Энэ удаагийн “Эрдэнэт түншлэл-2017” үзэсгэлэн яармагт нийслэлээс гадна 9 аймгийн 107 аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид оролцож байна. Тус үзэсгэлэн яармаг 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдийг өөрсдийг нь түлхүү оролцуулах бодлого барьснаас гадна Орхон аймгийнхаа аж ахуйн нэгж, иргэд дийлэнх хувийг эзэлж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх