Авлигын хэрэгт холбогдсон Нийслэлийн НҮГ-ын дарга Ш.Одончимэг Ганцхудагт хоригджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хоёр өдрийн өмнө (2017.10.18) АТГ-ын газрын ажилтнууд “Хангарьд” ордны 8 давхарт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авч, хэд хэдэн хүнийг баривчилсан тухай updown.mn сайт мэдээлсэн. Ордны наймдугаар давхарт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг.
Хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх, нийтийн эзэмшлийн зам дагуух хайс, хашлага, сандал, хогийн савыг цэвэр үзэмжтэй байлгах зэрэг ажлыг хариуцан ажилладаг тус газрын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг АТГ 18-нд баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Тэдний өрөөнөөс 70 орчим сая төгрөг бэлнээр хураан авчээ. Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэсэн хэрэгт холбогдсон. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон суууц, гарааш, оффис худалдан авсан, манай байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан хэрэгт холбогдоод байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Үүнээс гадна өөр гурван хүнийг АТГ шалгаж байгаа бөгөөд тэднийг гадуур байцааж байгаа юм байна. АТГ энэ удаа авлигын томоохон хэргийн үзүүрээс барьж авсан бололтой. Хэрэгт МАН-ын өндөр албан тушаалын хэд хэдэн хүн холбогдож магадгүй сураг дуулдаж эхэллээ.

Updown.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх