Хазаар цэцэгсийн дуулал” ОАК Эрдэнэт хотод нээлтээ хийлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ намрын хамгийн хүлээлттэй олон ангит кино болох ЭКО телевизийн бүтээл “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК есдүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод ёслол төгөлдөр нээлтээ хийсэн. Тэгвэл киноны өнгө дүрс, хөгжим, OST-уудын хандалт, IPTV-үүдээс сонгон үзсэн давталт зэргээр эерэг үнэлгээ авч байгаа тус кино энэ сарын 21-нд Эрдэнэт хотын Найрамдал талбайд нээлтээ хийлээ. Энэхүү танилцуулга арга хэмжээнд кино уран бүтээлчдээс гадна “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат, Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү, дуучин Б.Баярцэцэг, Б.Энхсайхан, “Хар тас”,“Нисванис”,“Салхи”,“Outlaw” хамтлаг ая дуугаа өргөж, кино багийнханд баяр хүргэж амжилт хүссэн юм.

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны найруулагчаар П.Мөнхболд, зохиолчоор С.Цэрэндаваа буюу D.N.K ажилласан бол гол дүрд СТА Д.Төмөртогтох, Ц.Баярмагнай, МУГЖ Д.Гүрсэд болон залуу жүжигчин Э.Монголжин, М.Бат-Эрдэнэ, Б.Хунцэнгүүн нар тогложээ. Булган аймгийн Хангал сумын үзэсгэлэнт Хялганат тосгонд өрнөсөн орчин цагийн үлгэрийг үзэгч Та бүхэн Univision, Skymedia болон Look TВ- ээр хүлээн авч үзэх боломжтой юм байна. Мөн тун удахгүй DDISH-д байршин орон нутгийн үзэгчдийн мэлмий оюунд хүрэх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.