АВТО ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 14 дэх хуралдаан болж өнгөрлөө. Хурлыг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдаж явууллаа.

Орхон аймгийн Авто тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох бодлогын баримт бичгийг ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс боловсруулсан бөгөөд энэ хуралдаанаар хэлэлцүүллээ. Манай амйгийн хувьд хамгийн олон маршрут давхцаж өнгөрдөг газар бол “Амар”-ын талбайн өмнөх зам, “Хүлэг” хүнсний захын өмнөх зам хөдөлгөөний эрчим хамгийн өндөртэй байдаг аж. Харин БОЭТ-Их залуу чиглэлийн нийтийн тээвэрт өдөртөө хамгийн их хүн үйлчлүүлдэг аж. Нийтийн тээврийн тээврээр өдөртөө 18 мянга гаруй хүн үйлчлүүлдэг байна. Хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээг ч мөн сайжруулж, ахиц гаргах талаар бодлого баримтлан ажиллаж байгаа аж.


Мөн Орхон аймгийн Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан олон жилийн турш хэл ам дагуулаад байсан Эко-Баян-Өндөр, 7 дугаар хорооллын барилгажилтын явцад хяналт шалгалт хийсэн дүнгийн талаар хэлэлцэв. 

Мөн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх сангийн журмын төслийг боловсруулсныг танилцуулаа. Энэхүү журам батлагдсанаар тус сангаас Эрүүл мэнд, соёл урлаг, боловсролын салбарын ажиллагсад ном хэвлүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, нийгмийн дэмжлэг туслалцаа авах боломж нээгдэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.