ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, гадаад худалдаанд тулгамдаж буй асуудлуудын талаар  санал солилцов. Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газрууд үндэсний бизнес эрхлэгчдэд холбогдох дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.