Б.Арго: Бидний дайсан бол фейсбүүк, твиттер

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

‘Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг’-ийн тэргүүн Б.Арго өнөөдөр /2017.10.31/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр хурлын үеэр:

  1. Фейсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох
  2. Боловсролын шинэчлэл хийж, багш нарын цалинг нэмэх
  3. Ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлыг хөндөн  ярьсан юм.

Эхлээд тэрбээр “Интернет хэрэглээ хэрээс хэтэрч байна. Өсвөр насны хүүхдүүд интернет орчин дахь олон мэдээллүүд дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг авахаас илүү хэрэггүй мэдээлэлд тархиа угаалгаж байна. Мөн гэр бүлийн амьд харилцаа үгүй болж, хоёр өөр өрөөнөөс фейсбүүкийн чатаар харилцах нь энүүхэнд байна. Мөн төрөл бүрийн клубүүд өөрсдийн цахим хуудсаар дамжуулж, нэгнийгээ буруу зүйлд уруу татаж байна. Сая болсон 17 уулчны осол  фейсбүүкээс болсон. Фейсбүүкийн групээр холбогдоогүй байсан бол тэд  амьд байх байсан.Фейсбүүк, твиттерийг хааж, зөвхөн регистрийн дугаараар үндэсний нийгмийн сүлжээд бүртгүүлдэг болчихвол интернет орчин дахь гүтгэлэг, доромжлол арилна. Бидний дайсан бол фейсбүүк, твиттер юм’ гэлээ.

Мөн багш нарын цалинг нэмэхэд улсын төсвөөс  нэг төгрөг ч гаргах шаардлагагүй гэж үзэв. Түүний гаргалгаа нь ерөнхий боловсролын сургуулийг хураамжтай болгох. Хүүхэд бүр намар сургуульд орохдоо 50 мянган төгрөг, хавар тарахдаа 50 мянган төгрөг тушаадаг байж болно. 2,000 хүүхэдтэй сургуульд жилдээ 200 сая төгрөг цугларна. Нэг сургууль 50 багштай гэхэд нэг багшийн цалин дээр 400 мянган төгрөг нэмэгдэх бололцоотой гэв.

Түүнчлэн төрийн өмчит найман их сургуулийг үнэ төлбөргүй болгоод, шалгуур оноогоо өндөрсгөөд хүүхдүүдийг шигшиж авах хэрэгтэй. Дэлгүүрийн худалдагч хийх гэж дөрвөн жил төлбөр  төлж сураад яах вэ дээ. Ажил хайхаар ажил олддоггүй гэдэг шал худлаа. Тэд өөрсдөө ажиллах дургүй байна. Ид хөдөлмөрлөх 18-25 насан дээрээ баклавр, магистарт  сурч байна. Эцэг эхчүүдэд төлбөр төлөх ачаа  нэмээд байна.  Ажил хийл дээ залуусаа гэв.

Арго багш ажлын таван өдрийг зургаан өдөр болгох санал гаргалаа. Ажлын таван өдөрт шилжсэнээр ажлын бүтээмж буурсан. Ихэнх хүмүүс  цайны цаг гэж гараад хэдэн цаг алга болчихно, тав дахь өдөр нь шоудах гэд ажилдаа ч ирэхгүй хүмүүс олон байна. Иймээс ажлын зургаан өдөрт шилжсэнээр ажлын бүтээмж нэмэгдэнэ гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.