11 ДҮГЭЭР САРЫН ӨРНИЙН ЗУРХАЙ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

ХОНЬ

Хайр дурлал, гэр бүл : Энэ сард таныг романтик учралууд хүлээж байна. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Гэр бүлийн харилцаанд үл итгэх, хардах хандлага давамгайлж, хэрүүл маргаан тасрахгүй нь. Магадгүй зарим гэр бүл салах хэмжээнд нөхцөл байдал хүндэрч мэднэ. Иймээс аль болох тэвчээртэй байж, харилцан нэгнээ ойлгохыг хичээгээрэй

Ажил, мөнгө санхүү : Ажил төрөл, бизнесийн хувьд ололт, уналт ээлжилнэ. Ажлаа дүрэм журмын дагуу цагт нь гүйцэтгэснээр элдэв асуудал гарахгүй. Сарын сүүлээр шинэ ажилд томилогдох, шинэ үүрэг хариуцлага хүлээн авах бололтой. Энэ өөрчлөлт зарим сөрөг талуудыг ч авчирч магадгүй юм.

Эрүүл мэнд : Эрүүл мэндийн хувьд сарын дунд хүртэл сайнгүй байна. Хууч өвчин сэдэрч, ядарч туйлдах магадлалтай. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

Ээлтэй өдрүүд: 2, 10, 12, 19, 24, 29

Тааруухан өдрүүд: 3, 5, 7, 21, 27, 30

ҮХЭР

Хайр дурлал, гэр бүл : Ганц бие хүмүүс энэ сарын дундуур сайхан хайртай учрах болно. Гэр бүлд та хамгийн чухал нь байх болно. Хосуудын харилцаанд бага зэргийн үл ойлголцол үүсч болох ч энэ нь та хоёрын харилцаа эрүүл байгааг илтгэж байна.

Ажил, мөнгө санхүү: Ажил үйлс хэвийн байх болно. Хэрвээ чи хичээнгүй ажиллавал энэ сард тушаал дэвших магадлалтай шүү. Чухал зүйлсийг хойш тавих хэрэггүй. Бүх зүйлийг цаг тухайд нь хийхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжрах хүссэн зүйлээ одоо л худалдаж авч чадна.

Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Гэхдээ өөртөө анхаарал тавьж дархлаагаа дэмжих шаардлагатай. Спортоор хичээллэн хөдөлгөөнтэй байгаарай.

Ээлтэй өдрүүд: 8, 12, 22

Тааруухан өдрүүд: 1, 4, 11, 28

ХАМТАТГАХ

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс хайр дурлалд яарах хэрэггүй. Учир нь энэ сард эхлүүлсэн харилцаа ойлгомжгүй, бүтэмж муутай байна. Харин гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд хүндрэл учрахгүй. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд сэтгэл татагдаж мэдэх юм. Энэ нь төр зуурын зугаа цэнгэл байсан ч гэр бүлийн бат бөх байдал, итгэлцэлд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай.

Ажил, мөнгө санхүү: Ажил, бизнесийн тал дээр бусдын тусламжгүйгээр та өөрийгөө нотлон харуулах болно. Та ур чадвараа бүрэн хэмжээгээр илэрхийлж чадна. Энэ сард өөрийгөө сорьж, цоо шинэ салбарт хүч үзэхийг хүссэн хүмүүс багагүй сорилттой тулгарч болзошгүй. Харин ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй.

Эрүүл мэнд: Эрүүл хооллолтыг эрхэмлэх хэрэгтэй. Биеийн жингийн зохистой харьцааг эрхэмлээрэй. Тэглээ гээд огцом турах гэж хичээх нь эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлнө.

Ээлтэй өдрүүд: 9, 11, 17, 23

Тааруухан өдрүүд: 3, 5, 6, 22

МЭЛХИЙ

Хайр дурлал, гэр бүл: Өөртөө биш хайртай хүндээ санаа тавихыг хичээгээрэй. Хосуудын харилцаанд бага зэрэг хүндрэл ажиглагдана. Та эсвэл таны амраг араар тавих магадлалтай. Ганц бие хүмүүс сарын эхээр шинээр харилцаа тогтооно. Энэ нь танд баяр баясал, аз жаргалыг мэдрүүлэх бололтой. Гэвч та сарын сүүлээр сорилттой тулгарах бөгөөд хэрхэн даван туулахаас харилцаа чинь үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ.

Ажил, мөнгө санхүү: Сарын дундуур ажил дээр гэнэтийн таагүй асуудлууд үүснэ. Асуудлын өмнө бууж өгөлгүй, шийдвэрлэх арга замыг эрэлхийлснээр амжилтад хүрч чадна. Төлөвлөгөө гаргаж, шинэ санаагаа бичиж тэмдэглэ, хамт ажиллагсад болон найз нөхдөөсөө тусламж хүс. Гэсэн ч зарим нь ажлаа солихоор шийдэх бололтой. Энэ нөхцөлд өөрийн нөөц бололцоог сайтар тооцож үзэх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Хөнгөн ханиад тусах магадлалтай. Гэвч үүнийг тоохгүй орхиж болохгүй. Мөн ходоод гэдэсний үйл ажиллагаагаа дэмжиж, хорт зуршлаа засах хэрэгтэй. Эрүүл мэт санагдаж байсан ч нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй.

Ээлтэй өдрүүд: 10,11, 15,18, 20, 23,

Тааруухан өдрүүд: 1,10, 23,30

АРСЛАН

Хайр дурлал, гэр бүл: Хувиа хичээсэн зан гаргаж, өөрийнхөөрөө зүтгэх нь харилцааг хүндрэлтэй болгож байна. Ганц бие хүмүүс учирсан дурлалаа ирээдүй байгаа эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Эцсийг нь үзэхгүй хүнтэй эхлэлийг тавих хэрэггүй. Харин гэр бүлтэй хүмүүс орон гэрээ тохижуулж, том эд бараа худалдаж авах бололтой. Хань тань бүх шийдвэрийг өөрөө бие даан гаргах нь танд таалагдахгүй. Гэсэн ч та яаж ч хичээсэн түүний ажлын талаарх шийдвэрт нөлөөлж чадахгүй бололтой.

Ажил, мөнгө санхүү: Мухардалд орж, хүсээгүй ажлаа хийх хэрэг гарч магадгүй. Амралтын өдрүүдэд ажиллах, томилолтоор явах зэрэг нь танд таалагдахгүй байсан ч хийх л хэрэгтэй болно. Сарын сүүлээр таны ажлын бүтээмж дээшилж, тэр хэрээр нэр хүнд тань өснө. Мөнгө санхүүтэй холбоотой бүх ажил, асуудлаа сарын дундуур гэхэд цэгцлэх хэрэгтэй. Тэгвэл нөхцөл байдал танд таатайгаар эргэнэ.

Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Бага зэргийн гэмтэл авах, хөнгөн ханиад тусах магадлалтай. Өөрөө бие даан эмчилгээ хийх хэрэггүй. Ямар ч тохиолдолд эмчид очихоос зайлсхийх хэрэггүй.

Ээлтэй өдрүүд: 4, 6, 8, 12, 26

Тааруухан өдрүүд: 1, 7

ОХИН

Хайр дурлал, гэр бүл: Сарын сүүлээр хосуудын дунд бага зэрэг үл ойлголцол үүснэ. Хайрт чинь чамайг гонсойлгох үйлдэл гаргаж мэднэ. Ганц бие хүмүүс хүсэл тачаал нэмэгдэж, богино учралд автах бололтой. Бүл нэмэхээр төлөвлөсөн бол сайхан мэдээ сонсох болно.

Ажил, мөнгө санхүү: Ажилт хэрэг сарын эхний хагасыг дуустал бүх зүйл төлөвлөгөөний дагуу, амжилттай өрнөнө. Энэ сарын турш санхүүтэй холбоотой бэрхшээлүүд сайнаар шийдвэрлэгдэх болно. Хэрэв та тооцоотой байж зөв цагтаа зоримог шийдвэр гаргавал аз туршсан ажлаас багагүй ашиг олно. Гэхдээ олсныхоо хэрээр үрэхгүй байх нь зүйтэй.

Эрүүл мэнд: Энэ сард эрчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Тогтмол үзлэгт хамрагдаж байх нь зөв. Хэт ажиллах, стресс бухимдал зэрэг нь таныг нойргүйдэл, хоолны дуршил муудахад хүргэж мэднэ. Энэ хэвээр үргэлжилбэл биед ноцтой өвчлөл үүсэхийг анхаараарай.

Ээлтэй өдрүүд: 5, 9, 25

Тааруухан өдрүүд: 1, 4, 11, 28

ЖИНЛҮҮР

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүл, хувийн амьдрал амжилттай байна. Ганц бие хүмүүс сарын сүүлээр ирээдүйн төлөвлөгөөнд чинь өөрчлөлт оруулах нэгэнтэй учирна. Зөн совиндоо битгий эргэлзээрэй.

Ажил, мөнгө санхүү: Бусадтай уян хатан, эв найртай хамтран ажиллах нь амжилтын үндэс юм. Өөртөө итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайнгүй байна. Сарын дундуур гэнэтийн их мөнгө орж ирэх бололтой. Гэвч танд тогтвортой санхүүгийн эх үүсвэр дутагдаж байгааг анхаараарай.

Эрүүл мэнд: Та хэт их юм бодож, завгүй ажилласнаас мэдрэлийн ядаргаанд орох бололтой. Сэтгэцийн эрүүл мэндээ тоохгүй орхиж болохгүй. Энэ нь таны эрүүл мэнд төдийгүй өдөр тутмын амьдралд ч сөргөөр нөлөөлөхийг анхаараарай.

Ээлтэй өдрүүд: 5, 9, 25

Тааруухан: 1, 4, 11, 28

ХИЛЭНЦ

Хайр дурлал, гэр бүл: Хостой хүмүүсийн хувьд хэвийн харилцаатай байна. Харин ганц хүмүүс өөрт тохирох сайн хүнтэй учрах болно. Гэвч үл итгэсэн хандлага, хардаж тандсан байдал үзүүлбэл харилцаа тань удаан үргэлжлэхгүй. Удаан хугацаанд үргэлжлэх харилцааг хүсч байгаа бол яарах хэрэггүй.

Ажил, мөнгө санхүү: Ажлаа өөрчлөх, тушаал дэвших магадлалтай. Илүү үр бүтээлтэй ажиллахын тулд хүч бололцоогоо шавхах хэрэг гарна. Сарны байрлалаар таны мөнгө санхүү тогтвортой байх болно. Бусдад их хэмжээний мөнгө зээлэх, залиланд өртөхөөс сэргийлээрэй.

Эрүүл мэнд: Сарын дундаас үед осол гэмтлээс сэргийлээрэй. Хоолны дэглэм барих, хүнд спортоор хичээллэхэд тохиромжгүй. Эмчийн зааваргүй дур мэдэн амин дэм, эм хэрэглэх нь эрсдэл учруулна.

Ээлтэй өдрүүд: 16, 18, 22,25

Тааруухан өдрүүд: 3, 23, 24

НУМ

Хайр дурлал, гэр бүл: Тогтворгүй харилцаандаа цэг тавих хэрэгтэй. Энэ сард таныг романтик учралууд, үл ойлголцол, хардалт гээд таныг олон зүйл хүлээж байна. Энэ нь таныг сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдалд хүргэх бололтой. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа батжиж, хайр дурлал сэргэнэ. Үр хүүхдэдээ анхаарал тавьж, хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгаад нь хяналт тавиарай.

Ажил, мөнгө санхүү: Албан тушаал ахиж, орлого нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад ажлын байран дээр өрсөлдөөн нэмэгдэнэ. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийх, өндөр үнэтэй эд зүйл худалдан авахаас татгалзаарай. Өөрийн хичээл зүтгэлээр олсон мөнгө танд том хөрөнгө оруулалт болж үлдэх бол хялбар аргаар олсон мөнгө танд гай дуудна.

Эрүүл мэнд: Орхисон спортоороо эргэн хичээллэх, хоолны дэглэм барихад тохиромжтой. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Ажил, амьдралын цагийг зөв тохируулснаар биеэ эрүүл байлгаж чадна.

Ээлтэй өдрүүд: 12, 16, 21

Тааруухан өдрүүд: 3, 10, 23, 30

МАТАР

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард сэтгэл түгшээсэн олон зүйл таныг хүлээж байна. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сайжруулах, тогтворжуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Элдэв романтик адал явдал цөөнгүй тохиолдож болох тул ганц бие хүмүүс хань ижилтэй болох боломжтой.

Ажил, мөнгө санхүү: Ажил хэргийн салбарт ихээхэн амжилттай байна. Сарын эхэнд тулгарах багахан бэрхшээлийг давж гарч чадвал цаашид айх зүйлгүй. Мэргэжлийн ур чадвар оргил цэгтээ хүрэх тул таны нэр хүнд ихээхэн нэмэгдэнэ. Гол нь ямар ч ажлын ард гарч чаддаг гэдгээ өөртөө, хамт олондоо, удирдлагадаа харуулах ёстойг санаарай. Санхүүгийн байдал сарын дунд үеэс эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Энэ магадгүй таны хайхрамжгүй алдаа эсвэл хууран мэхлэлтээс үүджээ.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал энэ сард бараг л өөгүй. Бие эрүүл байх тул сэтгэл санаа ч эерэг байна. Спортоор хичээллэдэг хүмүүс энэ сард багагүй амжилт гаргах боломжтой.

Ээлтэй өдрүүд: 5, 8, 15, 17, 21, 26

Тааруухан өдрүүд: 2, 6, 14, 20, 27, 30

ХУМХ

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие, адал явдал эрэлхийлсэн хүмүүс сонирхол татах олон хүмүүстэй танилцах, учрах бололтой. Хамгийн чухал уулзалтууд сарын сүүлээр болно. Гэр бүлийн хосуудад маш таагүй. Хэрүүл маргаан, урам хугаралт гэр бүлийг салгаж мэднэ. Найз нөхөд, хамаатан садны талаас ятгалга, дэмжлэг ирэх ч гэр бүлийн харилцааг сэргээхэд хүндрэлтэй.

Ажил, мөнгө санхүү: Өдөр тутмын хийх ёстой ажлаа гүйцэтгээд, зохих шан харамжаа аваад явна. Ажил хайж яваа хүмүүст сарын сүүлээр ажил олдох, ажилтай хүмүүс нь амжилт гарган дээшлэх боломжтой. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц дээшлэх бөгөөд том худалдан авалт хийх, хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ. Мөрийтэй тоглоом, хонжворт сугалаа зэргээс багагүй мөнгө хожих бололтой.

Эрүүл мэнд: Сэтгэцийн эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандахад буруудахгүй. Түүнчлэн өөх тостой хоол, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өдөр тутмын ажилд хэт дарагдаад эрүүл мэндээ орхигдуулж болохгүй.

Ээлтэй өдрүүд: 5, 9, 12, 18

Тааруухан өдрүүд:1, 4, 11, 28

ЗАГАС

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард цөөнгүй хүн хайр дурлалтай холбоотой эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй болно. Мөн шинэ хайр дурлалтай учрах эсвэл салалт хагацлыг давах хэрэг ч гарч магадгүй. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр дурлалтайгаа учрахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Сонгосон хүндээ итгэж болох эсэхийг удаан ажиглаж, дүгнэх хэрэгтэй. Сарын сүүлээр романтик учрал ихээр тохионо.

Ажил, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн салбар нь энэ сард хамгийн их зөрчилтэй. Ажлаа солих, өөр албан тушаал руу шилжих боломж гарна. Сонголт таны гарт. Ул суурьтай байж зөв сонголт хийж чадвал багагүй амжилтад хүрэх боломжтой. Шинэ бизнес эхлэх, эхлүүлсэн ажилдаа шинэ түлхэц өгөхөд сарын сүүлээр таатай. Санхүүгийн байдал санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь таныг бухимдуулна. Гэвч яаж ч хичээсэн танд зарлагаа багасгахад хүндрэлтэй байна.

Эрүүл мэнд: Зөв хооллолт, спортоор хичээллэж, муу зуршлаас салах хэрэгтэй. Үүний үр дүнд ямар нэгэн архаг хуучаас бүрэн ангижрах боломж гарна. Толгой өвдөх, нойргүйдэх гэх мэт асуудал үүсч магадгүй. Энэ тохиолдолд стресс бухимдлаа багасгаж, ажлын ачааллаа хөнгөвчлөх хэрэгтэй.

Ээлтэй өдрүүд: 8, 10, 18, 22

Тааруухан өдрүүд: 3, 5, 9, 15, 23, 30

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх