Хойд Солонгос пуужин харвана гэж мэдээлжээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өмнөд Солонгосын тагнуулын төв газрын таамагласнаар Пхеньян хэдхэн хоногийн дараа цөмийн болон алсын тусгалт пуужин харвахаар бэлтгэж байгаа гэнэ. Уг ажиллагааны хүрээнд Пхеньян хэд хэдэн цэнэгт хошуу ачсан автомашиныг Мудон төвийн орчим рүү зөөвөрлөж байгаа талаар баримттай мэдээлэл олсон талаар Сөүл мэдээлэв.

Өмнөд Солонгост төвтэй Олон улсын зэвсэглэлийн эсрэг тагнуулын албанд ирсэн мэдээллээр Пхеньян Японы тэнгисийн зүг 3000 км-ийн тусгал бүхий алсын тусгалт пуужин харвах нь бараг тодорхой болжээ.

Энэ тохиолдолд АНУ болон НҮБ Хойд Солонгосын эсрэг ширүүхэн арга хэмжээ авах болно гэж Вашингтон анхааруулав. Гэвч Хойд Солонгос эдгээр анхааруулгыг үл тоон, энэ оны байдлаар гэхэд зургаан пуужин харваад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх