Хот тохижуулах газар 40 жил болсон автомашинаар хогоо ачиж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Зууны шилдэг бүтээн байгуулалт Эрдэнэт хот цэвэр цэмцгэрээрээ улсдаа 1-рт  бичигддэг. 120 000 хол давсан хүн амтай хотын хувьд нэг хүний гаргадаг хог хаягдлыг  тооцохын аргагүй юм. Гэсэн хэдий ч  хотоо цэвэр цэмцгэр байлгахын тулд Орхон аймгийн Хот тохижуулах газрын хамт олон үүрийн 5 жингээр ажилдаа гарч,  энэ их ажлыг хэдийнээ дадал болгон ажилласаар ирсэн билээ. Орхон аймгийн Хот тохижуулах газар нь Эрдэнэт хотын 21 багийн 27 мянга гаруй айл өрх, 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг өдөр бүр, жилийн 4 улиралд тогтмол ачиж тээвэрлэн, Эрдэнэт хотын Хог хаядлын Нэгдсэн цэг дээр дарж устгаж байна. Тэгвэл сүүлийн үед гэр хорооллын хог ачилт хугацаандаа ирэхгүй удаж  байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Хот тохижуулах газрын хувьд орон сууцны хорооллуудын хог ачилтаас гадна гэр хорооллын хогоо зэрэг ачиж явдаг байна. Өнгөрсөн 9-р сарын 22 эхлэн гэр хорооллын хог ачилтын хуваариар ачилт хийгдэж байгаа. Одоогоор 2017 оны 4-р ээлжийн хог ачилт хийгдэж Наран, Шанд, Даваат, Яргуйт, Их залуу багуудын хог ачилт бүрэн дуусч, Эрдэнэ, Цагаанчулуут багт хог ачин цэвэрлэж байна.


2017 онд жилдээ 6 удаа гэр хорооллын хог ачих хуваарьтай байгаа ч хог тээврийн 10, ОХУ-д 1970 –аад оны самосвал маркийн машинууд эвдрэл ихтэй он цагийн элэгдэл нь хэрээс хэтэрсэн зэргээс шалтгаалан гэр хорооллын хог ачилт удааширч байна.

30-40 жил болсон хөгшин самосвалууд өнөөдөр тэтгэвэртээ гарах болсон байна. Гэр хорооллын нэг багаас гэхэд л 15000 м3 хог гардаг эзэнгүй дүүргийн хог хаягдлыг нэмэхэд асар их ачаалалтай ажлыг нугалсаар ирсэн нь харагдаж байна. Орос 10 хогны машин эдүгээ  монголчлогдон засварлагдсаар  эцсийн зогсоолдоо эхнээсээ зогсож эхлээд байна.

Орон сууцны нэг өрх айл сардаа СӨХ-д 7000-9000 төгрөг төлдөг байхад гэр хорооллын  айл нэг удаадаа сардаа 1000 төгрөг төлдөг.


Харин бусад зэргэлдээ аймаг хотууд 2000-3500 төгрөг авдаг учраас техникийн парк шинэчлэлт бусад асуудлаа шийдвэрлэхэд том дэм болдог ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.