“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөн боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөнийг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэлсэнээр эхлэж  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баяр хүргэж үг хэлсэн юм. Зөвлөгөөнд “Аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, баримтлах бодлого” сэдвээр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва,  “Аймгийн нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдвээр аймгийн Засаг дарга Д.Батлут, “Орхон аймгийн НӨУБ-ын чадавхи, сайн туршлага”-аас Үндэсний сургагч багш С.Цэгмэд, “Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвээр Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг,  “Нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр Аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат нар илтгэл тавьж, нутгийн удирдлагын байгууллагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан байгууллага, хувь хүмүүст Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын болон аймгийн Засаг даргын шагнал гардуулсан ба Орхон аймгийн ИТХ-ын “Цагаан арслан цом”-оор аймгийн Онцгой байдлын газар шагнагдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх