КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗҮҮД ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙНА

1
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
 Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд “Агаарын суваг” кабелийн телевизийн гаралттай холбоотой гомдол цөөнгүй ирэх болсон. Үүний дагуу ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг шалгаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамаарч гаралт муудсан гэх дүгнэлт хийсэн байна. “Агаарын суваг” кабелийн телевизийн зүгээс тоног төхөөрөмжөө сайжруулж байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагуудад өгсөн гэнэ.
Түүнээс  гадна Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тус кабелийн телевизд шалгалт хийсэн аж. Одоогоор шалгалтын дүн гараагүй байгаа гэнэ. Хэрэв томоохон зөрчил илэрвэл тухайн телевизийг хаах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэж ЗДТГ-ын Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Ц.Баяржаргал мэдээллээ. Аймгийн Засаг дарга Д.Батлут ЗДТГ-ын ХОХБТХ болон Хууль эрх зүйн хэлтэст гарахгүй байгаа сувгуудын төлбөрийг иргэдээс авсан тохиолдол гарсан эсэхийг шалгах үүрэг өгч иргэдийг ямар нэгэн байдлаар хохироож болохгүйг санууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.