Ил уурхайн зам овоолгын хэсэг шинэ техник, тоног төхөөрөмжүүд хүлээн авлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн уулын ажлын төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил эхэллээ. Шинэ техник хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт” үйлдвэр, “Трансвест” компанийн удирдлагууд болон ажилчид оролцов.

“Комацу” брэндийн албан ёсны нийлүүлэгч “Трансвест монголиа” компанитай “Эрдэнэт” үйлдвэр олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. “Трансвест монголиа” компани 2013 оноос Эрдэнэт үйлдвэртэй сэлбэг, засвар үйлчилгээ нийлүүлэх гэрээг хийснээс хойш хамтын ажиллагааг шинэ түвшинд авчран уулын ажлын хоёр техникээ бүрэн угсарч гардууллаа.

“Трансвест Монголиа”компанинь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тиймээс бүх төрлийн тоног төхөөрөмжийн борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ, эд ангийн дахин үйлдвэрлэл болон сэргээн засварлах  үйлчилгээг үзүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн зам овоолгын хэсэгт  Комацу фирмийн WA600-6Rдугуйт ачигч, D275A-5Rгинжит бульдозерийг хүлээлгэн өгөв. Тус техник дээр ажиллах операторчдод мөн трансвест компанийн зүгээс дурсгалын зүйл гардуулсан юм.Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн зам овоолгын хэсэг нь 28 техник, 98 ажилчидтайгаар уурхайн зам засах, овоолго  байгуулах үндсэн үүрэгтэй ажилладаг.Тус хэсэгт 2004 оноос техник шинэчлэлийн ажил эхэлсэн бөгөөд энэ  онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд гурван шинэ техник авах болсон.Эдгээр техникүүд нэмэгдсэнээр зам овоолгын хэсэг хоёр дугуйт ачигч, дөрвөн  гинжит бульдозертой болж, уулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлэх боломж нэмэгдэж байна.                                                                         www.erdenettoday.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.