Багш нарт 516 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон учир ажил хаяхгүй гэв

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хугацаагаар эрэмбэлэж харах :

12:21 өнөөдөр

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос яг одоо мэдээлэл хийж байна.

Төрөөс 2017 онд багш нарын цалинг нэмэх боломжгүй гэж үзсэн тул 2018 он хүртэл багш нарын цалин дээр сар болгон урамшуулал олгохоор болжээ.

Өөрөөр хэлбэл өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаас арван нэг, арванхоёрдугаар сард багш нарт 516 мянга төгрөг олгох шийдвэрийг гаргасан байна.

Иймд багш нар 2018 хүртэл ажил хаялт зарлахгүй болсноо мэдэгдэв. Харин ирэх оноос цалингаа 50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тэмцэх юм байна.

Энэхүү урамшуулалд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүх багш, ажилчид хамрагдах аж.                                                              эх сурвалж gogo.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.