НҮҮРСНИЙ АГААРТ ДЭГДЭХ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭГ БАГАСГАЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан болон Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 350 км зайд байрлах Могойн голын нүүрсний уурхайг зорьж 12,000 тонн нүүрсийг Баян-Өндөр сумын зах зээлд нийлүүлэх хамтран ажиллах гэрээг байгууллаа. Нүүрсийг Орхон аймаг руу тээвэрлэх ажлыг хувийн ААНБ-уудаар гүйцэтгүүлнэ гэдгийг онцолж байна.
Баян-Өндөр сумын иргэдийг чанартай хямд үнэтэй нүүрсээр хангах, уг нүүрсийг CLEAN COAL уусмалаар баяжуулан агаарын бохирдлын хэмжээг бууруулах нь хамтран ажиллах гэрээний гол зорилго юм.Өмнө нь хэд хэдэн аймаг сумдын нүүрсний уурхайн дээжийг судалсан сорилын дүнтэй танилцаж чийглэг, үнслэг, дэгдэмхий бодисын гарц, илчлэг, барьцалдах чанар зэргийг харгалзан үзэж Могойн гол уурхайгаас эхний ээлжинд 12,000 тонныг зах зээлд нийлүүлэхээр боллоо.Нийлүүлэгч тал буюу Могойн гол нүүрсний уурхай нь ахуйн хэрэглээний зуух болон техникийн ерөнхий стандарт шаардлагад нийцсэн түлшийг нийлүүлнэ. Нүүрсний илчлэгийн хэмжээ 4500 болон 6000 аас дээш байхаар гэрээнд тусгажээ. Могойн гол нүүрсний уурхай нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 47 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. 11 сая тонн нүүрсний нөөцтэй. Одоогийн байдлаар Хөвсгөл болон Завхан аймгуудад нүүрс нийлүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгэж байна.Захиалагч тал буюу Баян-Өндөр сум нь нүүрсийг татан авах ажлыг хувийн аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулж зохион байгуулна. Мөн нүүрс борлуулах цэгийг тогтоож иргэдийг нүүрсээр хангах ажлыг зохион байгуулна. Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын тухайд өрхийн тооноосоо хамааран жилд 23,000 тонн нүүрс зах зээлд борлуулагдах шаардлагатай. Үүний 12,000 тонныг Могойн гол нүүрсний уурхайгаас нийлүүлэхээр боллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.