I Phone X гар утас бол хамгийн үнэтэй бас хамгийн хэврэг гар утас

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Худалдаанд гараад удаагүй байгаа I Phone Х гар утасны бат бөх байдлыг цахилгаан хэрэгслийн баталгаа олгодог “Square Trade” компани шалгаж үзэхэд итгэмээргүй муу үр дүн гарчээ.  Тэд  iPhone X ухаалаг утсыг 180 см өндрөөс бетон гадаргуу дээр нүүрэн хэсэг, ард болон ирмэгээр нь унагаж үзжээ. Тэгэхэд утасны дэлгэц ба арын шил хагарч, OLED дэлгэцэнд доголдол үүсч, FaceID ажиллахаа больсон байна. Apple корпорацийн өгч байгаа мэдээллээр бол I Phone X гар утасны дэлгэцийг маш сайн чанарыг шилээр хийсэн гэсэн ч ийм үр дүн гарсан байна.

“Square Trade” компани туршилтын үр дүнгээс үндэслэн iPhone X утсыг “Хамгийн хэврэг, өндөр үнэтэй бас засварлахад ч хамгийн үнэтэй iPhone” гэж тодорхойлсон байна. Сануулж хэлэхэд iPhone X утасны дэлгэцийг засварлахад 249 ам.доллар болох бол бусад төрлийн гэмтлийг засварлахад нийт 549 ам.долларын үнэтэй болох гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх