О.Баасанхүү Хойд Солонгосыг зорилоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр тус улсыг зорьж буй юм байна. Тэрээр энэ талаар твиттер хуудастаа “Долоо хоног Хойд Солонгост бүлгийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр явах гэж байна. Сайн сууж байгаарай” хэмээн жиргэжээ.

О.Баасанхүү гишүүн энэ удаагийн парламентад нэлээд ганцаардаж байгаагаа нуулгүй хэлдэг. Тэрээр энэ тухайгаа “МАН 65-уулаа. Би ганцаараа. Манай намын дарга миний эсрэг. МАН намын гишүүд миний эсрэг. Миний сайн найз хүртэл миний эсрэг зогсож байгааг харах надад хэцүү байдаг.

Хүн учраас надад ганцаардах үе байдаг. Гэхдээ Бурханд итгэдэг хүнийг Буг чөтгөр яаж ч чадахгүй гэдгийг би мэддэг. Бүх хүн миний найз. Хэрэв найзууд маань зарчмын эсрэг байвал буруу үйлдэлтэй нь би хатуу тэмцэх болно. Үүнээс болоод бүх найз маань намайг дайснаа гэж бодоод харж, харьцаж болно. Гэхдээ л тэр хүн миний найз” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.