БАЯН-ӨНДӨР СУМАНД ЭРЧИМ ХҮЧИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт – Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний төсөл II-ыг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг  “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн  харъяа 4 аймгийн 5 суманд хэрэгжүүлэх юм.

  • Орхон аймгийн Баян-өндөр сум
  • Архангай аймгийн Цэцэрлэг сум
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум
  • Булган аймгийн Булган сум

“Эрчим хүчний төсөл II” нь Монгол улсын эрчим хүчний цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компанийн эрчмийн алдагдлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд хэрэглэгчид чанартай, найдвартай эрчим хүчээр хангагдах юм.

Үндсэн зорилгын хүрээнд нам хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг иж бүрэн шинэчилж,  ухаалаг тоолуур, хэмжих хэрэгсэл, арилжааны автоматжуулсан системийг нэвтрүүлсэнээр техникийн болон  техникийн бус алдагдал буурах юм.

Эрчим хүчний төсөл II-ыг хэрэгжүүлэхээр 2009 оноос Олон улсын байгууллагуудад хандаж хөтөлбөр, зээл хүсэж ирсэн боловч Засгийн газар батлан дааснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр уг төслийг хэрэгжүүлэхийг УИХ-аас зөвшөөрсөн юм.

Төсөл хэрэгжсэнээр 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын модон  тулгуурыг төмөр бетон тулгуураар сольж, 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг СИП утсаар солих, Хэрэглэгчдийн болон тооцооны  хэмжих хэрэгслийг ухаалаг хэмжих хэрэгслээр солих, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 35/6кВ-ын төв хуваарилах станцыг шинээр барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Нийт хөрөнгө оруулалт 16,187 сая доллар юм байна.

Төслийг Баян-Өндөр сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид мөн 21 багийн Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөлд танилцуулж, санал хүсэлт, асуултанд хариулт өглөө.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХ ОГНОО: 2017-06-15

ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ОГНОО: 2017-09-01

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ДУУСАХ ОГНОО: 2022-09-30

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх