Орхон аймгийн орон нутгийн 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны mөсөв батлагдлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн хугацааны  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2017 оны 12 сарын 1-ны өдөр хуралдаж  , Аймгийн төсвийн хөрөнгө оруулалт ,2018 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэлэлцэн баталлаа. Энэ удаагийн хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.а, 19 дүгээр зүйлийн 19.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  аймгийн эдийн засаг, нийгмийн 2018онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж,Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулах,үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  тайлагнаж байхыг Аймгийн Засаг дарга Д.Батлутад даалгалаа.Мөн Газрын харилцааны талаар 2018 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай, Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ИТХ-ын төлөөлөгч Даваажавын Даваадорж нь Орхон аймгаас шилжиж, чөлөөлөгдөх хүсэлтээ  өөрөө гаргасан тул түүний бүрэн эрхийг дуусгавар болгож, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.