Эрдэнэт үйлдвэрээс ажлаас халагдах тохиолдол гарсаар байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар өмнөх жилүүдэд ажиллаж байсан Д.Даваацэрэнгийн үеэс Эрдэнэт үйлдвэрээс гавъяаныхаа амралтанд гарсан ахмад уурхайчдын үр хүүхдийг үргэлжлүүлэн ажилд авах тушаал гарсаны дагуу өнөөг хүртэл аав ээжийнхээ оронд ажиллах залуус эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ хамрагдан үйлдвэрийн ажилчин болж байгаа билээ.Тэдний зарим нь уул уурхайн сургууль төгссөн байгаа хэдий ч үлдсэн хэсэг нь тэс ондоо мэргэжил эзэмшсэн байдаг байна.Зарим эцэг эхчүүд өөрийн мэргэжлийн албан тушаалаас шалтгаалан хооронд нь сольж шилжүүлэн ажилд томилох шаардлага гарсаар байгаа.Саяханы нэгэн жишээ гэхэд  Эрдэнэт үйлдвэрт насаараа слесарь хийсэн ахмад олон охин хүүхэдтэй тул өөрийн оронд хүргэнээ оруулахаар хөөцөлдөж явсан сурвалж бий.Хэдийгээр үйлдвэрийн ажилтнаа болон тэдний ар гэрийг бодсон шийдвэр зөв гэлтэй ч шинэ цус сэлбэсэн Эрдэнэт үйлдвэр түүнийг бүтээн босголцож яваа бүтээлч, анхдагч, хамт олон цөөрсөнтэй холбоотойгоор хяналт шалгалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Хүний нөөцийн хэлтэс,  гэрээт Цагдаа, хуульзүйн хэлтсээс шат дараатай хийж үзлэг ,шалгалт ихэссэн байна.Энэ байдалтай давхцаад ажлын байран дээрээ өмнөх өдөр нь архи ууж хэтрүүлэн ирсэн,урьд  өмнө сануулга авсан байгаад нэмж  ямар нэгэн зөрчил гаргасан бол 7 хоногт нэг ажилчин халагдаж байгаа гэсэн мэдээлэл байна.Ажлын байрны шаардлага дээшилж байгаа ч хэн нэгний ажлын байранд санаархаж зориудаар дотроосоо матан барьж өгөх, мсж бичих зэргээр цехийн удирдах шатны даргад мэдээлсэнээр эмэгтэй, эрэгтэй гэлтгүй ажлаасаа халагдаж байгаа юм байна.

“Оюутолгой ХХК” -ийн жирийн ажилтаны цалин 1500 ам доллараас эхэлдэг бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн  ажилтан 300 орчим ам доллараас эхэлдэг хэрнээ ажлын байрны үе шатны дарамт их ,хамт олны дунд чадваргүй хэрнээ матаач нар олширсон нь Эрдэнэт үйлдвэрийн залгамж халаа хэдий хугацаанд бэлтгэгдэж, жинхэнэ хүн чанартай хөдөлмөрийн хүн төлөвших нь тодорхойгүй байгааг харуулж байна.Нээнтэг гарган хэн нэгнийг ажлаас нь гаргаад, дараагийн хүнээ шахах гэсэн арга ч байж болох гэсэн мэдээллийг албан бус сурвалжууд өгсөөр байгаа юм.Эрдэнэт үйлдвэрээс гэнэт халагдагсдын тоо нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн хүний хүн чанар алдагдаж байгаагын нэг жишээ болж байна .

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх