Монголын зэсийнхэн Эрдэнэтийн ард түмэнг ивээн тэтгэхээр ирсэн үү

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
 

Эрдэнэтчүүдэд Эрдэнэт үйлдвэр Монголын Зэсийнх гэдгийг ойлгуулах зорилготой юм уу гэмээр гэрэлт гудамжны нээлт болж өнгөрлөө.Нээлтийн арга хэмжээн дээр Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн төлөөлөл болж Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал  Д.Дэлгэрбаяр , Аймгийн Засаг даргын орлогч  А.Түвшинжаргал  оролцсоноос өөр тодотгох нутгийн удирдлагаас үзэгдсэнгүй. Ирэх Даваа гарагийн 12 сарын 11 -ны өдөр хотынхоо өдрийг тэмдэглэж буй орон нутгийн удирдлагуудын санаа нь дээр нэмж ,өчигдөр ялсан Дээд шүүхийн ялалтаа тэмдэглэж байгаа бололтой хөнгөхөн тоглолтыг дөмөгхөн хийж орхилоо.Монголын зэсийнхэн бяртай чадалтайгаа гайхуулж, өндөр ханштай хэдэн дуучид авчирч шоу цэнгээн тэр бүр болоод байдаггүй Эрдэнэтийн ард түмэнд нэг өдрийн шоуг хэдэн салют буудаад дуусгалаа. Сонгуулийн өмнө дуулгасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн сайн мэдээ Эрдэнэтчүүдэд сайхан мэдээ мөн үү, үгүй юу гэдгийг одоо хүртэл бид мэдэж чадаагүй л явна, харин Эрдэнэт хотын өдрийн баяр маань ингээд эхэлчихэж байгаа юм уу гэсэн яриаг зэргэлдээ зогсогч иргэд хоорондоо шивнэлдээд амжина лээ. Монголын хамгийн баян хүнээр “гэнэт” тодорсон “Монголын зэс” корпорацийн эзэн Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар, Эдийн засгийн асуудал эрхэлсэн захирал Д.Эрдэнэбилэг гээд дүүрэн л Монголын зэсийнхэн 2018 оныг өөрсдийнхөөрөө тамгалахаар хичээж байх шиг харагдаж байсаныг нуух юун. 200-гаад сая ам.долларын өртэй нөөц нь шавхагдаж байгаа гээд хүн баярлуулахаар зүйл ховортой хөөрхий үйлдвэрийг хувьчлан авч Монголдоо авчирсан түүхэн гавъяатай гэх Монголын зэсийнхэнийг Эрдэнэтчүүд харин тийм ч өөриймсөг сэтгэлээр хүлээн авахгүй байгаа нь цугласан хүмүүсийн өөр хоорондоо шивэр авир хийж буй ярианаас илт байсан юм.Тэд өнгөрсөн улсын баяр наадмын өдрүүдээр морь бөхийн байг байлаж, халуунд анган цангаж байгаа  Эрдэнэтчүүд гэж бодсон уу АПУ компанийн хүйтэн ус, хужаа шүхрээр бэлэг барьсан бол өнөөдөр хорь хүрэхгүй хэдэн багачуудад шинэ жилийн бэлэг гардуулаад баяр наадмын үеэр гаргадаг гал улаан асартаа Эрдэнэтчүүдийг хоосон ходоодтой, өлдөж байгаа гэж бас тооцоолсон уу бэлтгэж зэхсэн блинчик , амталж шарсан шорлог ,орос квасыг очерлуулж ирээд тараалаа./2017 оны 7-р сарын 11 -12 өдрүүдэд тараасан ус , шүхэр/

Аманд ч үгүй хамарт ч үгүй тараасан оройн зоогонд учир мэдэх ундууцсан зарим нь Эрдэнэт үйлдвэрээ хоосон ус, хүйтэн зуушинд тавиад туучихлаа даа гэж эгдүүцэж зогсоно лээ.Баялагыг нь бяртайчууд нь хүртэж, баялаг бүтээгч Ард түмэн нь хусам хүртсээр байх эсэхийг шинэ оны босгон дээр үйлдвэрийн ажилчиддаа урамшуулал болгон өгч хэвшсэн бонусын хэмжээнээс 49%  хэр Үйлдвэрийн ажилчин, Эрдэнэтийн Ард түмэнд хайр зарлаж байгааг харах л үлдлээ.Ард түмнийг аяга ус, атга махаар хуурна гэж бодоогүй л бол нийгэмд чиглэсэн олон ажлыг хийх болтугай. 2000 бэлэг тараана гэсэн учраас бэлэг авахаар ирсэн бяцхан хүүхдүүд 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх