Булганхангайн “Анхдагчдын бахархал” шинэ жилийн цэнгүүн өргөн дэлгэр боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Анхдагч Алдартнуудын өлгий нутаг Булган аймгийн иргэд Орхон аймагт 26000 орчим байдаг гэсэн албаны тоо баримт байна. Өнөөдрийн хувьд ирж буй  2018 онд түүхт “Булганхангай” нутгийн 80 жилийн ой тохиох  гэж байгаа. Нутгийн зөвлөлийн хувьд 2016 онд шинэчлэн байгуулагдаж 20-иод жилийн түүхтэй зөвлөлийг залуу гишүүдээр эгнээгээ тэлсэн байна. Эрдэнэт хотноо  анх 1995 онд  “Булганхангай “ нутгийн  зөвлөлийг байгуулж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд ахмад, залуу ,эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийг нэмж өгснөөрөө  сум нутаг, орны иргэдээ нэгтгэх бүрэн боломж бүрджээ. Булган нутгаас гаралтай  Эрдэнэт хотод  ажиллаж амьдардаг сэтгүүлчид нэгдэн 2018 оны түүхт 80 жилийн ойг угтан “ Булганхангайн  алдартнууд” номынхоо  ажилдаа ч бас ороод байгаа юм. Булганхангайн  нутгийнханы Анхдагчдын бахархал  шинэ жилийн цэнгүүн 12 сарын  14-ний өдөр өргөн дэлгэр боллоо.  Шинэ жилийн баярын үйл ажиллагаанд  Булган аймгийн  Засаг дарга З. Батзориг болоод  хэлтэс, албадын дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож,  нутгийн уугуул иргэддээ хүндэтгэл үзүүллээ. Аймаг орон нутгийнхаа нэр алдрыг гарган салбар салбартаа манлайлагчдыг шагнаж урамшуулсан юм.  Орхон аймаг дахь Булганхангайн нутгийн зөвлөлөөс жил бүр  оны 9 алдартанг тодруулдаг уламжлалтай . Улиран одож  буй 2017 оны 9 алдартнаар  ТИС-ийн  багш  С.Мэнджаргал боловсролын салбараас,  Төр захиргааны байгууллагын   Алдартнаар Орхон  аймгийн Засаг даргын орлогч С. Батжаргал ,  Хүнс ХАА-н салбарын 2017 оны шилдэгээр  “Орхон тариа”  ХХК-нийн  захирал Л. Отгонбат,  Геологи уул уурхайн  салбарын Алдартанаар “Эрдэнэт үйлдвэр “-ийн Засвар монтажийн цехийн дарга Х. Баяраа ,Бизнесийн салбарын Алдартанаар Орхон аймагт 2012-2017 оны хугацаанд нийт 306 айлын орон сууцны бүтээн байгуулалт хийсэн “Неман ДеВелопмент “ ХХК-нийн захирал  Г.Бат-Эрдэнэ ,Нийгэм эрүүл мэндийн салбараас БОЭТ-ийн гэмтэл согогийн мэс заслын эмч ,тасгийн эрхлэгч Н.Сандуй, Спортын салбарын Алдартнаар Аймгийн арслан Д. Хишигдаваа, Соёл урлагийн Алдартнаар Уурхайчин соёлын ордоны  уртын дууч Д. Дагиймаа , Дэд бүтэц, бүтээн байгуулалтын  салбарын  Алдартанаар  “ Өлзий хутагийн зам “ХХК-нийн захирал Г.Цогтгэрэл  нар тодорлоо . “ Анхдагчдын бахархал “  Булганхангайн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан шинэ жилийн цэнгүүнд 400 гаруй  Булганчууд оролцлоо. Булган аймгийн ” Хүндэт иргэн” шагнал хүртсэн  халамжлан хүмүүжүүлэгч, МУГБагш Санжийн Цэндсүрэн танд баяр хүргэж, урт насалж, удаан жаргахыг ерөөе!
Шагналыг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг Эрдэнэт хотод болсон нутгийн зөвлөлийн шинэ жил дээр гардуулж байна
Булганхангайн нутгийн зөвлөлийн дарга Р. Дэлгэр2017 оны  Алдартнууд  Олимпийн  Аварга Н.Түвшинбаярын  аав ээж      

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх