Эрдэнэт үйлдвэрийн ажилчид үнэт капиталаар үнэлэгдэх эсэх 49 -51%- иас шууд хамаарна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Ирж буй 2018 оны 1 сарын 1 нээс хэрэгжиж эхлэх хууль Эрдэнэт үйлдвэр төдийгүй хүн бүрийн толгойны өвчин болоод  байна.Засгийн газрын гаргасан энэхүү хууль тогтоомж ,баялаг бүтээгч ажилчдын хөдөлмөр хөлсийг багагүй багасгах тул нухацтай хандаасай гэсэн хүлээлт байна. Эрдэнэт үйлдвэрийн үнэт хөрөнгө, баялаг бүтээгч ажилчдын хувьд шинэ жил, цагаан сар зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдээр үр дүнгийн урамшуулал ,бонус авдаг уламжлалтай. 2018 оны 1 сарын 1-нээс нэмэгдэх татварын нэмэгдэлтэй холбоотойгоор өгөх ,авах ёстой байдаг урамшуулалт цалингаа ондоо багтаад өгчихөөсөй гэсэн хүлээлт яриа их байна.”Оюутолгой “ХХК-тай харьцуулахад тэнгэр газар шиг цалин хөлс авдаг ажилчдын хувьд банкны зээлээ төлөөд үлдсэн хэдээрээ амьдралаа залгуулдаг, оюутны сургалтын төлбөр ,идэж ууж өмсөж хэрэглэхгүй нь гэсэн тооцоо гарсан байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 %, 51 %-г Төр хувийн хэвшил хоёр хувааж эзэмших нь нэгэнт тодорхой болсон энэ үед ажилчид хоёр талын байр суурийг шинэ оны босгон дээр харсаар байна.

Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 26 цех нэгжүүдийг хоёр тал хувааж эзэмших шийдвэр 49%- д ирсэн 2016 оны сонгуулийн дараа хийгдэн, санхүүгийн асуудал ,хуульзүй ,хувьчлагдаагүй орон сууцны асуудал зэрэг гол төдийгүй зарим үндсэн цехүүд энэ талд бий.Харин үйлдвэрлэлийн найдвартай ,тасралтгүй баялаг бүтээх том цех хэсгүүд Төрийн мэдэлд өдөржин шөнөжин их баялаг бүтээж байгаа.

Монголын түүхэн дэх ганц шилдэг үйлдвэрийн хэтийн төлөв ,ирээдүй” Үнэт капитал” баялаг бүтээгч уурхайчдын гарт байгаа учраас татвар нэмсэнтэй холбоотойгоор цалин хөлс нэмэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг 49 -51-ийн уялдаа холбооноос одоо шууд хамаарна.

Өнөөдрийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн баялгийг бүтээгчид цалингаа хасуулахад бэлэн биш байна. Хүнд ,хортой нөхцөлд ажилладаг болохоор Уурхайчдын нас богино байдгийг олон улс орон хэдийнээ тогтоогоод өгчихсөн  судалгаа ч бий.

Урьд нь 10 хувийн татвар өгч байсан бол одоо 18 орчим хувь өгөх болсноор, бараг хоёр дахин их татвар үйлдвэрийнхэн өгч эхлэхээр болж байгаа юм байна.

ИРЭХ ОНООС ХЭРЭГЖИХ ХУУЛЬ:

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР: Хэрэгжих хугацаа 2018.01.01

1.5 сая төгрөгөөс дээш цалинд 5 хувийн татвар нэмэгдүүлж ногдуулна (Одоогийн 10 хувийн татвар дээр 5 хувь нэмэгдэнэ) Хөдөлмөр эрхэлж, татвар төлж байгаа 900 мянган иргэний 5 хувьд энэ татвар ногдоно

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Хэрэгжих хугацаа 2018.01.01

2018 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж 2019 онд Ажил олгогч 0.5 нэгж, шимтгэл төлөгч 0.5 нэгж 2020 онд Ажил олгогч 1 нэгж, шимтгэл төлөгч 1 нэгж Нийт дүнгээрээ 5 нэгж

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.