Шинэ белазууд ажилдаа гарлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад хамгийн сүүлийн үеийн загварын Белаз 75 – 131 маркийн гурван шинэ белаз машин өнөөдрөөс ажилдаа гарч байна. Эдгээр нь Эрдэнэт үйлдвэрт хийгдэж буй техникийн шинэчлэлийн хүрээнд нийлүүлэгдсэнийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шинэ техникүүдийг хүлээж авах үеэр хэллээ. Эрдэнэт үйлдвэр 1989 оноос анхны 100 дээш тонны даацтай машин техникүүдийг ашиглаж эхэлжээ. Тэгвэл энэхүү гурван белаз машин нэмэгдсэнээр нийт 89 дэх хүнд даацын белаз машинаа хүлээн авч байгаа аж. Шинээр ирсэн эдгээр белаз машинууд нь 130 тонны даацтай, КТА 50 хөдөлгүүртэй, уулын цул тээвэрлэх зориулалттай. Технологийн процессын дагуу тасралтгүй ажиллагаатай, өдөр шөнийн 8 цагийн хуваариар дөрвөн ээлжээр ажилладаг бөгөөд 1600 морины хүчин чадалтай, 1164 киловаттын хөдөлгүүртэй уулын тээврийн зориулалттай машинууд аж. Мөн Белаз 76-48 маркын 32 тонны багтаамжтай хоёр усны тэрэг ашиглалтад бэлэн болжээ. Усны тэрэг нэмэгдсэнээр гүнзгийрч буй карьераас ус зөөх ажлыг эрчимжүүлж, зам усалгааны техникийн хүрэлцээг хангаж байгааг тус байгууллагын Уулын технологийн хэсгийн дарга Д.Чадраабал онцоллоо. Эдгээр шинэ хүнд даацын машиныг Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын хэсгийнхэн арав орчим хоногийн хугацаанд Засвар механикийн заводын гагнуурчидтай хамтран гүйцэтгэсэн байна. Белазын угсралт болон засварын ямар ч ажлыг тус хэсгийнхэн өөрсдийн хүчээр гүйцэтгэх туршлагатай гэж хэсгийн дарга С.Гантогоо тодотгов.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.