Тусгай хэрэгцээт 133 хүүхдэд “ПУБА ХХК” сэтгэлийн бэлгээ гардууллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах “Итгэлийн мод” ТББ-ын дэргэдэх “Сорхугтани төв” нээгдээд удаагүй байгаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад Төрийн байгууллагуудын зүгээс тусламж дэмжлэг хүссэний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй бяцхан хүүхдүүдэд шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих Сэргээн заслын төвийг манай аймгийн хувьд анх удаагаа нээж чадсан юм.

“Сорхугтани “ төвд хөгжлийн бэрхшээлтэй 0-6 насны нийтдээ 130 гаруй хүүхэд бүртгэлтэй байдгаас 67 нь тархины саажилттай, бусад нь тулгуур эрхтний саажилт, түнхний мултралт,хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой, оюуны хомсдолтой зэрэг хүүхдүүд байгаа юм.

Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг худалдаа үйлчилгээний  “Пуба”ХХК компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.Тухайлбал:Хот тохижуулах газрын ажилчдыг өглөө эртлэн ажилдаа гарахад нь халуун хоол цайгаар үйлчилдэг байна. Орхон аймагт  “Asia” , “Emfire”, ” Loft”  зэрэг рестораныг ажиллуулдаг  тус компани 50 гаруй ажиллагсадтай. Итгэлийн мод ТББ-ын “Сорхугтани “ төвийн үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаар болж зарим тулгамдаад байгаа асуудлууд дээр нь туслахаар боллоо .Харин өнөөдөр “Пуба” ХХК компаны зүгээс “Сорхугтани “ төвийн 130 гаруй бяцхан үрсэд шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг гардууллаа.Мөн Рашаант багт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд бэлэг гардуулан гэртээ байгаад  ирэх боломжгүй зарим  хүүхдүүдэд гэрээр нь очин шинэ жилийн бэлэг гардуулсан.Цаашид энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдийг сэргээн засах эмчилгээний хуваарь гарган, хүүхэд бүрт тохирсон эмчилгээ сувилгааг хийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн төвийг байгуулан олон санал санаачлагыг гарган ажиллахыг зорьж байна.

Шинэ оны босгон дээр тэр бүр нийгмийн амьдралд оролцоод байдаггүй , гэртээ эцэг эх эсвэл эмээ өвөөгийнхээ асрамжинд байдаг 0-6 насны бяцхан хүүхдүүдэд  сэтгэлийн бэлэг гардуулсанд эцэг эхчүүд ихээхэн талархаж байлаа. Бэлэг сэлтээ ч тэд сэтгэлээ гарган боосон байлаа.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.