МУГТ Э.СОДНОМПЭЛЖЭЭД НЭГ ӨРӨӨ БАЙР ОЛГОЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Аймгийн Засаг дарга Д.Батлут МУГТ Э.Содномпэлжээд нэг өрөө байрны түлхүүр гардуулах үеэрээ “Орхон аймгийн уугуул хүүхэд энэ өндөр амжилтыг тогтмол үзүүлж байгаад баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн базааж түмэн олноо баярлуулж яваарай” хэмээн захисан юм.
Түүний шинэчлэн тогтоосон ПараПауэрлифтингийн -107 кг-ын жинд Ази тивийн рекордыг Иран Улсын тамирчин эзэмшиж байсан гэнэ. Байрны түлхүүр гардуулах үеэр  МУГТ Э.Содномпэлжээ хэлсэн үгэндээ “Нийт Эрдэнэтчүүдийнхээ хайр, итгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Та бүгдийнхээ итгэлийг алдалгүй Улс, нутаг орныхоо нэрийг гаргахын төлөө хичээх болно” гэсэн юм.МУГТ Э.Содномпэлжээ энэ онд олон улсын гурван тэмцээнд оролцож амжилт үзүүлээд байна. Тухайлбал, Энэ оны 2-р сард болсон ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, 5-р сард ПараПауэрлифтингийн  Европын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, энэ сард ПараПауэрлифтингийн 2017 оны ДАШТ-нээс ийнхүү мөнгөн медаль хүртсэн. Тэрээр ирэх оны 2-р сард Арабын нэгдсэн Эмират Улсад болох ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гаргаад байгаа юм байна. Цаашлаад 2020 оны Токиогийн олимпд амжилт гаргах зорилт тавьж байгаа гэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.