“ЭДЦС” ТӨХК САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД 97,3 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын гурав дахь томоохон хот болох Эрдэнэт хотын гал голомт болсон “ЭДЦС” ТӨХК ажилтнуудынхаа бүтээлч сэтгэлээг өрнүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, дотоод нөөц бололцоогоо ашиглан хуучин сэлбэг материалыг сэргээн засварлах, хаягдал материалыг ашиглан өртөг зардлыг бууруулах зорилгоор “Ашиглалтаас гарсан хуучин сэлбэгүүдийг сэргээн засварлаж, дахин үйлдвэрлэлд хэрэглэх, хаягдал материалыг ашиглан хэмнэлт гаргах” сарын аяныг станцын хэмжээнд зохион байгуулан өчигдөр дүнгээ гаргалаа.

Тус сарын аяны хүрээнд шугамын тоноглол, хаалт, булан арматурын эд ангийг дахин ашиглах, техник технологийг шинэчлэх, боловсронгуй болгох, гадаадаас авдаг өндөр үнэтэй, олдоц муутай сэлбэг материалуудыг орлуулан хийж ашиглах чиглэлээр сарын аяны хүрээнд бүтээлч ажлууд өрнөсөн юм.
Энэхүү аяны хүрээнд эвдэрч ашиглалтгүй болоод байсан олон төрлийн тоноглол, материалуудыг сэргээн засварласнаар дахин үйлдвэрлэлд ашиглах боломжтой болсон бөгөөд инженерүүдийн тооцоолсноор зөвхөн сарын аяны хүрээнд гадаадаас худалдан авдаг байсан өндөр үнэтэй, олдоц муутай 97,3 сая төгрөгийн сэлбэг материалыг дахин сэргээн засварласнаар үйлдвэрлэлд дахин ашиглах боломжтой болгожээ. Өөрөөр хэлбэл гаднаас сэлбэг худалдан авах байсан 97,3 сая төгрөгийг бодитойгоор хэмнэж чадсан байна.
Аяны удирдамжид заасан болзол хангасан цех, ажилтнуудын шагналыг өчигдөр “ЭДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар ажлын байран дээр нь гардуулан өглөө.
Энэхүү сарын аянд Трубин цехийн хамт олон түрүүлж 450 мянган төгрөгөөр, Түлш дамжуулах цех хоёрдугаар байр эзэлж 360 мянган төгрөгөөр, Зуухан цех гуравдугаар байр эзэлж 288 мянган төгрөгөөр тус тус шагнуулсан бол хамт олноо манлайлан оролцсон засварчдад мөн шагнал урамшуулал гардуулав.
Мөн энэ үеэр “ЭДЦС” ТӨХК-ийн засварчдын дунд 2017 оны ажлаа дүгнэж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх үүднээс мэргэжлийн чиглэлийн ”Асуулт хариултын тэмцээн” болон гар бөмбөгийн тэмцээнийг өөрийн спорт зааландаа зохион явууллаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх