“Веб авардс-2017” цахим салбарын шилдгүүд маргааш тодорно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хил  хязгааргүй цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна.

Шилдэг  сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Веб авардс” наадам хоёр жилд нэг удаа болдог бөгөөд “Веб авардс-2017” наадам маргааш буюу 2017 оны 12 сарын 28-ны өдөр 14 цагаас Улсын драмын Эрдмийн театрт болно. Эрхэм та бүхнийг энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.