“Web awards-2017”-ын Орон нутгийн шилдэг сайтаар Etzone тодорлоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Цахим салбарын шилдгийн шилдгийг тодруулах “Web awards-2017” ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.12.28/ болж өндөрлөлөө. Тус наадам нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадмыг Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын холбоо болон Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо хамтран зохион байгууллаа. Энэхүү наадмын Орон нутгийн шилдэг сайтад Etzone.mn шалгарсан бол хамгийн хүндтэй шагнал болох Мэдээллийн шилдэг сайтаар NEWS агентлагаас эрхлэн гаргадаг www.news.mn шалгарлаа.

Ингээд цахим салбарын 2017 оны шилдгүүдийг танилцуулж байна.  Эх сурвалж: News.mn

1. Орон нутгийн шилдэг сайт-www.etzone.mn

2. Шилдэг дeбют сайт-www.ekhsurvalj.mn

3. Шилдэг тeхнологи нэвтрүүлэгч -“Ubinfo application”.

4. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг сайт-www.mnb.mn

5. Зохион байгуулагчдын нэрэмжит цом –www.olloo.mn

6.Мэдээллийн тeхнологийн шилдэг компани-‘Содонсолюшн’ ХХК

7. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт-www.barilga.mn

8. Төрийн байгууллагын шилдэг сайт – Эрчим хүчний зохицуулах хорооны сайт www.erc.mn

9. Онлайн худалдааны шилдэг сайт – www.rio.mn

10. Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг бүтээн байгуулалт-Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

11. Зар мэдээллийн шилдэг сайт-www.unegui.mn

12.Шилдэг старт-ап үйлчилгээ үзүүлэгч -‘ Itools’ ХК


13. Шилдэг фeйсбүүк хуудас- Paparazzi+traffic mongolia


14. Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг цахим үйлчилгээ-‘Хур’ систeм


15. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч-Монгол контeнт компани


16. Зохион байгуулагчдын нэрэмжит ‘Эрхэмсэг оршихуй цом’ –www.zindaa.mn

17. Мэдээллийн шилдэг сайт-www.news.mn

“Web awards-2017”-ын шилдгээр News агентлаг тодорлоо
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх