ОРХОН АИТХ дахь АН -ын бүлгийн дарга Ц.ОЙДОВЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Орхончуудаа

Эрдэнэт хотын иргэдээ

Хүн бүрийн сэтгэл шинэ он руу тэмүүлэн буй энэ цаг мөчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайханыг  хүсэн мэндчилье.

Улиран одож буй 2017 он ажилсаг бүтээлч ,шинийг эрэлхийлэгч  Орхончуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.

2017 он  улс орныхоо хөгжлийн түүчээг хөтлөх төрийн тэргүүнээ сонгож,  өмнөх бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнг хүртэн,шинэ бодлого зорилтуудаа тодорхойлсон он байлаа.

2012-2016 онд Орхон аймагт хийгдсэн Баянбулаг багийн 1.3 км, Наран Шандын 2.4 км, Яргуйтын 1,8  км, Эрдэнэ багийн 1,8 км авто замаар зорчиж, гэр хорооллын маань иргэд шөнийг өдөр шиг гэрэлтүүлсэн бүтээн байгуулалтанд талархаж, Их залуу, Эрдэнэ багт барьсан 640 хүүхдийн сургуульд 1400 орчим хүүхдүүд суралцаж, 135 орон сууцны 440 блокийн дээврийн засварыг хийсэн ажлын үр дүнг амсаж, кодтой хаалга, лед гэрэл, сити тойлет, 23 байршилд хийсэн хүүхдийн тоглоомын талбай гээд олон бүтээн байгуулалтын үр шимийг амссаар байна. Мөн эдгээр жилүүдэд шинээр нээсэн 7 цэцэрлэгт 1500 орчим багачууд маань сурч хүмүүжихийн зэрэгцээ олон гэр бүлүүд ажил хөдөлмөрөө эрхлэх боломжоо эдлэн, 54 байрны гадна фасадыг будсан ажил өнөө хир нь хотыг маань чимсээр байна. Хөгжил бол хүндээ чиглэсэн байх ч учиртай. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг болох өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэгдсэн байраар ард иргэд маань тав тухтай үйлчлүүлсээр байгаа билээ. Улс орны хэмжээнд иргэдийнхээ амьдралд бодит хувь нэмэр оруулсан орон сууцны ипотекийн зээлээр авсан дулаан байрандаа мянга мянган иргэд маань тав тухтай амьдарч байна.

Бид ингэж хийж бүтээсэн ажлынхаа үр шимийг харахын  зэрэгцээ ард иргэдийн маань тэр дундаа улс орны ачааг нуруундаа үүрч яваа уурхайчидийн сэтгэлийг гонсойлгосон олон шийдвэрүүд төр засгийн зүгээс гарч байгаад эмзэглэж байна.  Найман төрлийн татвар нэмж, 65-ын бүлэг засгаа унагаж, эрх баригч нам даргаа солин, төрийн албан хаагчдыг хомроголон  халаад оронд нь нутаг ус, танил тал, намын нөхөд, сонгуульд зүтгэж цүнхийг нь барьж явсан чадваргүй хүмүүсийг хүчээр төрийн албаны удирдах албан тушаалд томилж байгаа нь харамсалтай. Энэ бүхний эцэст энэ оны төгсгөлөөр Европын холбоо Монгол улсыг “хар жагсаалт”-д орууллаа.

Гэвч бидэнд ирээдүй гэж бий. Итгэл найдвар гэж бий. Орхон аймгийн ИТХ дахь сөрөг хүчний хувьд бид ард иргэдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалан, өмнөх он жилүүд шиг бүтээн байгуулалт хийж хоосон амлалт, сүржин нэртэй даржин хөтөлбөрүүдээр бус бодит ажлаар иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийг шаардан, төсвийн мөнгөний зарцуулалтанд хатуу хяналт тавьж шударга дуу хоолой болон Орхончууд та бүхнийхээ төлөө ажиллах болно.

Гэр хорооллын хөгжил,ажилгүйдэл,эрүүл мэнд,байгаль орчны доройтол, өр, нийтийн тээвэр, ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, багш эмч нарын цалин хөлс гээд  тулгамдсан олон асуудлуудыг иргэд сонгогчидтойгоо хамтдаа шийдэх боломжтой гэж үзэж байна.

Айлчлан ирж буй 2018 он өргүй баян, өвчингүй эрүүл, амар тайван амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе.

 

Орхон аймгийн ИТХ -ын төлөөлөгч,ИТХ дахь АН -ын бүлгийн дарга

                                           Ц.Ойдов

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.