ХОЁР ОНЫ ЗААГ ДЭЭР ОРХОН АЙМАГ “TЭРГҮҮНИЙ НИЙГМИЙН ТҮНШЛЭГЧ” БОЛЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017 оны үдэж 2018 оны угтан авах “Эрдэнэтийн өнгө” цэнгүүн А.Амарын талбайд болж өнгөрлөө. Цэнгүүнд 3 бүдүүн, Сүнс, Нисванис тэргүүтэй уран бүтээлчид оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас 18 айлд өргөө цагаан гэр олголоо. Энэ нь өнгөрсөн жилээс уламжлал болон явагдаж байгаа бөгөөд Засаг даргын хүлээн авалтыг зохион байгуулахаас татгалзаж, үүнээс хэмнэсэн хөрөнгөөр тусламж дэмжлэг шаардлагатай айлуудад гэр олгодог болсон юм.

Түүнчлэн цэнгүүний үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Орхон аймгийн төр захиргааны байгууллагаас нийгмийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүнг үнэлж “Оны тэргүүний нийгмийн түншлэгч”-ээр өргөмжилсөн шагналаа гардуулан өглөө. Мөн хүмүүнлэгийн чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж, аймгийнхаа иргэд, ААН-үүдийг татан оролцуулах ажлыг амжилттай зохион байгуулсан тул “Хүмүүнлэгийн үйлстэн аймаг” шагналыг ТВ9 телевизээс Орхон аймагт олголоо.
 
                                                                                                                          Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх