П.БАТТӨР: НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЧӨТГӨР БАЙСАН Ч НЭГДЭНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Монголын  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ойрын үед хүчтэй давалгаалаад байгаа  татварын  хууль ,тэтгэвэрийн насны нэмэгдэлтэй холбоотойгоор уул уурхайн салбарынхан хүчтэй -дуу гаргаад байгаа. Өнөөдөр 2018 оны 01 сарын 5ны өдөр  Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны дарга П.Баттөр цех нэгжүүдийн хорооны дарга нартайгаа Хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл өглөө. Учир нь 2018 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж байгаа хуулиудыг эргэн харахыг сануулж Татварын тухай шинэ хуулийг эсэргүүцэн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Монгол Улсын Их хурал, Засгийн газраас ХХОАТ-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгаа нь нийт 46000 уурхайчны амьдралд маш хүнд дарамт учруулж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг нийт иргэдээс татвар нэмэх маягаар олж байгаа нь буруу” хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Оюу толгой” ХХК тогтмол 5 хувиар, алтны уурхайнууд  2.5 хувиар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК 16-18 хувиар төлж байгаа .

Иймд “Уул уурхайн чиглэлийн компаниудын татварыг адилтган тэнцүүлэх маягаар буюу Эрдэнэт үйлдвэрээс авч буй хэмжээний Рояалтын татварыг “Оюу толгой” ХХК, алтны уурхайнуудаас авах нь төсөвт хоёр дахин их мөнгийг төвлөрүүлэх боломжтой” гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин дунджаар нэгээс хоёр сая төгрөгийн хооронд байдаг байна.Татварын тухай хуулийг эсэргүүцэж одоогийн байдлаар 6000  Эрдэнэт үйлдвэрийн  уурхайчид илэрхийлээд байгаа бол нэмж Оюутолгой  ХХК , Төмөр замын 16000 ажилчид, нийтдээ уул уурхайн салбарын 72000 уурхайчин нэгдэхээ илэрхийлсэн байна. Дан ганц уул уурхайн салбарынхан бус бусад ард иргэд ч нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Орхон аймгийн Ардчилсан намаас 2018 оны 01 сарын 6-нд  А.Амарын талбайд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчидаа өмөөрч, дэмжиж тайван жагсаал хийх төлөвлөгөөтэй байгаа асуудлыг нягтлахад  тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга П. Баттөр: Уурхайчид улс төртэй хутгалдаж байгаа юм биш , Нийтийн эрх ашгийн төлөө бол Чөтгөр байсан ч нэгдэнэ гэлээ. Өнөөдөр тэд Орхон аймгаас  УИХ-д сонгогдон суугаа гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нарт албан шаардлага шуудангаар илгээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.