Дахин сонгуулийн сургаар АН-ын дарга Д.Алтанхуяг хэл оров

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Иргэдээр байтугай намынхаа нөхдөөр сөрөг хүчний дуу хоолой алга боллоо гэж шүүмжлүүлж байсан Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг дахин сонгуулийн талаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэр гаргасаны дараа гэнэт хэл ам орж, хэдэн гишүүдээ жагсаан ард иргэдийнхээ төлөө гэж “матрын” гэмээр нулимсаа дахин  унагалаа. Яг үнэндээ та бидний нүдэн дээр Эрдэнэтэд хийх юмаа олж ядан хадмындаа зочилон цонхоор харж зогссон сумогийн тайлбарлагч байртай болж ,удалгүй тэгээд Lexus 570 хөлөглөн хурдалж  улмаар УИХ-д нэр дэвшин  хэрхэн АН-ын дарга болсон гээд насаараа уурхайд ажиллаад ч хурааж чадахгүй их хөрөнгө цуглуулж одоо “Эко хороололд” хаус бариулаад явж байна. Энэ бүхэн бидний нүдэн дээр өрнөж бид Д.Алтанхуягийн үлгэрийн юм шиг өөрчлөгдөж буй амьдралыг нүдээрээ хараад сууж буй.

Ерөнхийлөгчийн сонгуулиар хүртэл эрх баригч хүчнийхэнд илд далд үйлчлээд явж байсныг нь мэдэхгүй хүнгүй билээ.

Хөлжиж аваад хөөрөгтэй хүртэл болсон, Зүгээр ч нэг хөөрөг биш  “Зэс эрдэнийн  хувь ХК”-ийнхаа зорилго нэгтнийдээ цагаан сараар очоод аархсан аархал дээр үнэт эдлэл нь тод гардаг. Уг угсаа сайтай ,хур хөрөнгөтэй баячуудыг дуурайж тэднээс дутахгүй гэсэндээ л хийсэн алхам нь Эрдэнэтийн Ард түмний толгойг угаах арга нь байсныг олон үйлдэл нь харуулаад байна. Өнөөдөр тэрбээр АН-ын цэнхэр байшинг хэдэн жил манасан Номио эмээг хүртэл үлдээлгүй хөхөө өвлийн хүйтэнд хөлдөө чирэн байж шоудсаны учир нь Дахин сонгууль. Хоёр жил шахам дуугүй байсан хирнээ засаг даргын суудал зүүдлэн, хүсэлдээ хэт автсан тойрон хүрээлэгчиддээ үлгэрийн мэт зөөлөн суудал амласан нь ийнхүү хайруу өвлийн жаврыг ч үл анзааран жагсахад хүргэжээ.  Орхон аймгийн АН , Эрдэнэт үйлдвэрийн уурхайчиддаа өмөөрөн, Эрдэнэтчүүдийнхээ төлөө шүгэлтэй жагслаа гэсэн нь цаанаасаа тавилттай ээлжит тоглолт нь байлаа.Харин  Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны удирдлагууд харагдсангүй , Зэс Эрдэнийн хувийн 7 жил цуглаанд оролцон жагсаж, шүгэлдэж сурсан гишүүд ээлжит жагсаалаа Ардчилсан намын нэрээр ийнхүү хийлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх