ИРГЭД ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН АЖИЛД “САЙН” ҮНЭЛГЭЭ ӨГЧ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Засаг дарга Д.Батлутын иргэдтэй хийх уулзалтын үеэр танилцуулсан илтгэлд дурдсанаар 2017 онд орон нутгийн засаг захиргаанаас 13 дэд хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 4000 гаруй иргэн ажлын байраар хангагдаж 3000 гаруй багш, эмч, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн асуудал сайжирч, гэр бүлийн хүчирхийлэл 26.1 хувиар буурч, нярайн эндэгдэл 4 дахин багасч, элэгний вирустэй 298 иргэнийг бүрэн эмчилж, бизнес эрхлэгчдэд 1.1 тэрбум төгрөгийн зээл олгож  орон нутгийн төсвийн орлого 106 хувиар давж биелсэн байна. Аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 52.6 хувь, борлуулалт 54.8 хувиар нэмэгдэж,  гагнуурын электрод үйлдвэрлэж, гадаад харилцаа өргөжсөн гээд олон эерэг үзүүлэлт гарчээ.
 Тэгвэл 2018 онд орон нутгийн төсвөөр хөрөнгө оруулалт, их засварын 60 гаруй ажил хийхээр болоод байна. Үүнээс Хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил хийхэд 4 тэрбум 220 сая, Их засварын 38 ажилд 1 тэрбум 711.8 сая төгрөг зарцуулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хийгдэхээр болсон гэдгийг хэллээ.
Засаг даргын иргэдтэй хийх уулзалтад төрийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. Иргэдээс ихэвчлэн нийтийн тээвэр, хог ачилт, цахилгаан эрчим хүчний хангамж, нийгмийн халамжийн үйл ажиллагаатай холбоотой саналууд гарч байна.
Мөн өнгөрсөн онд төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажлууд нь тооцоо судалгаанд үндэслэсэн, жирийн иргэдэд хүрсэн, үр дүн нь бодитоор мэдрэгдсэн гэдгийг онцлоод Засаг дарга Д.Батлутын ажилд “сайн” үнэлгээ өгч байгаагаа олон иргэн  хэлж байлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.