Иргэний зөвлөл Иргэдийнхээ төлөө ажиллаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийг Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 21-р зүйлд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт Аймаг нийслэлийн Иргэдийн хурлын дэргэд Иргэний зөвлөлүүд байгуулагдсан . Орхон аймгийн нийт иргэдийн дунд санал асуулга, судалгааны үр дүнгээр анхны 5 хүний бүрэлдэхүүнтэй Иргэний зөвлөл байгуулагдаж, зөвлөлд 16 хүний сонголтоос иргэн Н.Даринчулуун, Г.Эрдэнэбилэг, Ц.Рагчаа, Д.Мягмарсүрэн, А.Намжилсүрэн нарын 5 хүний орон тоотой баталж, дотоод санал асуулгын дүнгээр Н.Даринчулууныг нэг жилийн хугацаатай даргаар сонгожээ.

Иргэний зөвлөлийн ажил шинэ тутам эхэлсэн учир Цагдаагийн Албаны тухай хуульд зааснаар гишүүн тус бүрдээ ажил үүргээ хариуцан ажилладаг байна. Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд цагдаа, иргэдийн хоорондын харилцааны зөрчил, маргаан, Цагдаагийн алба хаагчдын ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол хүсэлтийг хянаж барагдуулах, орон нутгийн цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх гээд шинэ ажлуудаар үргэлжлүүлэн санал гомдол, мэдээллийг захиргааны 5-р байр 217 тоот өрөө цагдаагийн газрын үүдэнд байрлуулсан санал хүсэлтийн хайрцаг, 70353511 утас болон мэдээллийн хэрэгсэл, цахим орчин веб сайтаар авах боломж бүрдүүлж өгсөнөөр иргэдийн дуу хоолой саналыг нээлттэй сонсох боломж бүрэн бүрдсэн байна.  Цагдаагийн газрын удирдлагуудын төвшинд зөвлөлийн бүрэлдэхүүнтэй мөн гэрээт болон уулын үйлдвэрийн цагдаагийн хэсгийн дарга, нийт бие бүрэлдэхүүүнтэй уулзаж, хийж байгаа ажил, хийх ажлуудынхаа талаар санал солилцож, Цагдаагийн бие бүрэлдэхүүн амралтаа аваад тухайн өдрөө мөнгөө авч чаддаггүй, Цагдаад онц чухал мэдээллийн технологийн сүлжээ, тоон технологи төхөөрөмж чухал байгаа зэргийг олж мэдсэн нь ажлын үр дүнгийн эхлэл нь байжээ. 

Иргэний зөвлөлийн гишүүн Батжаргал, зөвлөлийн дарга Г.Эрдэнэбилэг,гишүүн Б.Цэцгээ , гишүүн Батзориг, гишүүн Э.Мөнхжаргал, гишүүн Намжилсүрэн, гишүүн Н.Даринчулуун,гишүүн  Бат-Эрдэнэ нар  ажиллаж байна.Өнгөрсөн 8 сард  Эрдэнэт хотдоо анх удаагаа Хойд бүсийн аймгуудын Иргэний зөвлөлүүдийн уулзалт зөвлөгөөнийг  амжилттай зохион байгуулжээ. Иргэний зөвлөл ажиллуулах шаардлага, эрх зүйн зохицуулалтын хувьд Цагдаагийн албаны тухай хуульд Цагдаагийн албаны үйл ажиллагааны зарчмыг “Иргэний дэмжлэгийг авах, төрийн болон төрийн бус байгуулага, нутгийн өөрөө удирдах байгуулага, иргэдтэй харилцан хамтран ажиллах” гэж тодорхойлсон. Үүний дагуу Цагдаагийн албаны тухай хуулинд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон иргэний хяналт тавих талаар бүлэг нэмэгдсэн. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд тодорхой ахиц дэвшил гарч, хүний эрх эрх чөлөө хамгаалагдах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын чанар, хамтын ажиллагаа сайжрах, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ил тод олон нийтэд нээлттэй болох, цагдаагийн байгуулагад өгөх иргэдийн үнэлэгээ өсч, тэднийг үл хүндэтгэсэн хандлага багасах, цагдаагийн албан хаагчийн ёс зүй дээшлэх, салбар дахь авилга буурах үүднээс Иргэний зөвлөлийг ажиллуулах зайлшгүй шаардлага байсан байна.2017 онд шинээр шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 62-р зүйлд Иргэний зөвлөлийн эрх үүрэг, үйл ажиллагааг хуульчлан дахин гаргаж, дүрэм журмыг шинэчлэн өгсөн нь Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа одоогийн нөхцөлд зайлшгүй хэрэгтэйг тодорхойлж байгаа юм. Орхон аймгийнхаа Ард иргэдийн амгалан тайванг хангахад дан ганц Цагдаагийн  байгууллага ажилладаг бус иргэд өөрсдөө оролцдог, хяналттай байхад Иргэний зөвлөлийн ач холбогдол их байгаа нь  ажил хэрэг болсон зарим ажлуудаас нь ч харагдсаар байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.