СУМДЫН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн боллоо.
2017 оны жилийн эцсийн статистикаар Эрдэнэт хот буюу Баян-Өндөр суманд 97848 хүн оршин сууж буй бол гадаадад 1974 хүн гадаадад ажиллаж амьдарч байна. 27533 өрх айл байгаа бол 4185 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна хэмээн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл мэдээллээ. Мөн сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 10-аас эхлэн 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулагдах аж.
2017 оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүн гарсан бөгөөд 122556 толгой мал тоологджээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулвал 11638 толгой малаар цөөрсөн байна. Үүний гол шалтгаан нь энэ өвөл өвөлжилт хүндрэхтэй холбоотойгоор мал бүхий иргэд мал сүргээ нэлээд хэмжээгээр эдийн засгийн эргэлтэд оруулсантай холбоотой юм. Аймгийн хэмжээгээр 882 малчин өрх, 736 мал бүхий иргэн байна.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор аймгийн төр захиргааны байгууллагын зүгээс 1 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн 11 чиглэлд явж малчидаа эргэж, өвөлжилттэй танилцах ажлыг зохион байгуулна. Мөн сумдын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг хямдралтай үнээр малчдад худалдаалах ажил эхэлсэн байна. Малчид ноосны урамшууллынхаа оронд өвс, тэжээл авч болох юм.
Орхон аймгийн Засаг дарга багуудаар явж иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдээс гарсан санал, гомдлын мөрөөр зарим нэг арга хэмжээ авч байна. Тухайлбал, маршрутаа зөрчиж, иргэдтэй зүй бус харьцаж “Мэнд амарын”- буудалд зорчигчоо хөөж буулгасан автобусны жолоочид сахилгын шийтгэл ноогдуулж, кондукторыг нь ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээллээ.
Шуурхай зөвлөлгөөний төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын зүгээс холбогдох хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.
Тухайлбал ойрын хугацаанд компьютер тоглоомын газруудад шалгалт хийж, холбогдох хууль журам зөрчсөн газруудын үйл ажиллагааг цэгцлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдийг 22 цаг хүртэл GPS-ээр хянадаг болгох, малчдад зориулсан хандивын аяныг өрнүүлэхэд анхаарах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх