БНСУ 2018 оны “Е-9” визийг шинээр 56,000 хүнд олгоно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх  гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд  олгоно хэмээн “Naver.com” сайт дээр мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх иргэд

  • Үйлдвэрлэлийн салбарт 42,300,
  • Хөдөө аж ахуйн салбарт 6,600,
  • Загас агнуурын салбарт 2,600,
  • Барилгын салбарт 2,400,
  •  Үйлчилгээний салбарт 1,100 гэсэн квоттой ажлын байр зарласан байна.

“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.

Одоогийн байдлаар 7,500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.