“ЦАГААН САР-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдаа, үйлдвэрлэлийн төвд эхэллээ. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллах зорилгоор  Баян-Өндөр сумаас зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа нь өнөөдрөөс эхлэн 2-р сарын 10-ны өдрийг дуустал явагдана.  Үүнд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 31 иргэн оролцож байна. Оролцох хүсэлтэй иргэдийг нэмж бүртгэнэ. Оролцогчид эхний 7 хоног түрээс төлөхгүй бөгөөд бусад үед өдрийн 2000 төгрөгийн түрээс өгнө.

“Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааны онцлог нь урт хугацаатай түрээсийн хөнгөлөлттэй, зөвхөн Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаад оршиж байна. Үзэсгэлэнд оролцогчдоос 5 номинацаар шилдэг оролцогчдыг шалгаруулж хаалтын арга хэмжээн дээр шагналыг гардуулна.
Дашрамд дурдахад, 2017 оны статистикийн тоон мэдээгээр Баян-Өндөр сум 27 533 өрхтэй. Үүний 2753 нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг өрх юм. Эдгээрээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь 100 гаруй , өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нь 500 орчим бүртгэгджээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.