ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ 2017 ОНД 850 ОРЧИМ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс мэдээлж байна:
  • 2017 онд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс төрийн дээд шагнал цол, одон, медальд тодорхойлогдсон 473 иргэний шагналын асуудлыг сумдаас хүлээн авч холбогдох яамд, төв байгууллагын саналыг авч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн байна. 2017 онд 130 гаруй иргэн төрийн дээд шагнал цол, одон, медалиар шагнагдсан байна.
  • 2017 онд аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал болох Орхон аймгийн хүндэт тэмдэг, Оны тэргүүн болон Засаг даргын жуух бичгээр 1097 иргэн шагнагджээ.
  •  2017 онд аймгийн Засаг даргын 849 захирамж гарсан байна.
  •  2017 онд аймгийн Засаг дарга 278 иргэнийг биечлэн хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь шийдвэрлэсэн байна.
  • 2017 онд иргэдийн санал хүсэлтийг сонсох 70353511 дугаарын утсанд 2139 иргэн хандсан байна. Үүнээс 122 нь санал, 1631 нь хүсэлт, 243 нь гомдол, 143 нь талархал байгаа бөгөөд шийдвэрлэлт 99,6 хувьтай байна.
  •  2017 онд аймгийн хэмжээнд төрийн байгууллага албан тушаалтанд нийт 29517 өргөдөл гомдол ирсний 99.4 хувийг хуулинд заасан хугацаанд шийдвэрлэсэн байна. Нийт өргөдөл гомдлын дийлэнх хувийг газрын харилцаа, барилга хот байгуулалт, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эзэлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.