О.БААСАНХҮҮ: Надад хэн өнөөдөр мөнгө өгөх юм бэ?

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ өвлийн хамгийн сенсацитай хорчин гишүүнээр нэрлэгдээд байгаа эр эм Пятница–гийн эрэгтэйгээр дуудуулж, Баасангууд яагаад ийм байдаг юм гэж улстөрчдийг толгой сэгсрүүлж буй Орхон аймгаас УИХ-ын сонгуульд АН-ын Д.Одхүү, Х.Золжаргал хоёрын зодоон дундаас нэгээр гарч ирсэн азтай хүү, өнөөдөр  Монголын улстөрд хэдийнээ танигдаад найман настай балчраас наян настай буурай хүртэл андахаа байж ээлжит мэдэгдэл нь юу байх бол гэж чих тавьж байна. Тэгвэл Эрдэнэтийн түүхэн дэх хэл амтай гишүүнээр Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос дуталгүй, илүүдүүлж яваа түүнтэй цаг үеийн ярилцлага хийлээ. Түүнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын илгээсэн албан шаардлага ярилцлагын үеэр ирж таарсан юм .

 Сур:  Таниас  ярилцлага авах гээд албан өрөөнд чинь орж ирсэнтэй зэрэгцээд Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны бичиг  бас шуудангаар ирчихэж. Та энэ шаардлагыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Татварын 7 хууль байгаа 2 хуулийг би дэмжинэ. Архи тамхины татвар нэмэгдэж байгаа энэ 8 сарын өмнө батлагдсан хууль би энэ үед АН-аас хүсэлт тавьсан юм. Та нар намайг дэмжээд өгөөч ээ, нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татвар нэмэгдсэн байна бид нарын дундаж орон гэртээ ирж чаддаггүй уурхайчдын асуудал хөндөгдөөд байна гэсэн. Гэтэл АН завгүй байгаа гээд тэр үеийн Засгийн газар огцорчихсон. Шинэ ЗГ гарахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн байгаа. У.Хүрэлсүх 1 сарын 25 -нд Олон улсын валютын сангаас шийд ирэхээр татварын асуудлыг эргэн харъя гэсэн. Би тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хүн нөхцөл байдлыг мэдсээр байж та нарын буруу, ингэж болохгүй гэж явах боломжгүй байна. Ардын намынхан ард түмэнд хайргүй учраас татвар нэмээд байгаа юм уу, эсвэл үнэхээр  нэмэхээс өөр гарцаагүй байдалд байсан юм уу гэж, та нар санаж байгаа бол Дэд сайд нараа болио, Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвийн жип машиныг болиоч ээ гээд л байсан. Цаг тухай үед сануулаад хэлээд л байсан, Ардчилсан намынхан өчигдөр нойрноосоо гэнэт цочоод сэрээд мэдэгдэл хийсэн байна. /инээв/сур/ Би та нар нэгдээд эсэргүүцээчээ гэсэн тоогоогүй, энэ хаврын улс төрөө бодож л сэрж байх шиг байна. МАХН намайг дэмжих боломжгүй учраас аргаа барахдаа би намын шинэчлэл ярьж явна. 2012-2016 онд МАХН, Ардчилсан намтай Төр барихдаа улсаа дампууруулчихсан  юм, Ховд юм уу Өмнөговь аймгаа өрөндөө өгөөд дампуурлаа зарлачихсан бол бараг дээр байсан. Олон улсын валютын санд хандсан нөхцөл нь татвараа нэмж хэмнэлтийн горимд шилжин танаж байж хүндрэлээс гарна гэсэн. МАХН Эрдэнэтчүүдийг бас гомдоочихсон  Засгийн газрын 268 ,330 гэсэн тогтоол гаргаад 49 хувийг ХХБ-нд өгье гэсэн тогтоол гаргасан шүү, Улсаа дампууруулах ажлын 30 хувьд нь МАХН оролцсон, 1 сарын 25-наас хойш яах нь уу харъя, хүйтэнд халж, халуунд халж байгаа уурхайчдын гэлтгүй ард түмний асуудлыг шийдүүлэхээр албан шаардлага өгчихсөн байгаа.

Сур:  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зүгээс 1 сарын 20-ны уулзалтанд Орхон аймгаас сонгогдсон 3 гишүүдээ ир гэсэн  байгаа , та очих  уу?

-1 сарын 19-нд Дээд шүүх дээр МАХН-ын даргын асуудлаар хуралтай. Хамаагүй очиж болно. Асуудал байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн ажилчидтай уулзъя гэхээр ирдэггүй, хэдэн эмээ өвөө нар Горняк дээр ирнэ, Үйлдвэрийн уурхайчид ирэхээрээ дарга нараасаа айгаад дуугардаггүй ш дээ.

 Сур: Сүүлийн үед өөрийн чинь тухай  хэвлэл мэдээллээр их балбаж байна. Тойргын чинь иргэд зарим нь эргэлзээд эхэлчихэж. Та  юу хэлэх вэ?

Балбах биш гүтгэж байна /инээв/ 2016 оны 6-р сарын 29-наас хойш 10 гаруй удаа очсон. Би Эрдэнэтчүүддээ уулзах болгондоо хэлдэг энэ улстөр чинь хүнийг гурван аргаар, албан тушаалаар барьцаалдаг, 2-т эрүүгийн хэрэг үүсгээд төмсөгддөг, 3 дахь Шившигийн хөндийгээр алхуулдаг энэ эхэлнээ гэсэн нь одоо эхэлчихээд явж байна. Би хааяа нэг хурал чуулганд суучихаад л энэ 65 муухай шүү гэж ганц нэг дуугарчихаад тойрогтоо очин үе үе үзэгдээд 2020 он хүртэл зөв харагдаад явж болох л байлаа .

Сур:   Таны нэрийг эгүүлэн татна, АТГ-т өгсөн гээд байгаа, үнэн юм уу?-Юуг нь шалгадаг юм. Өөрөө харин шалгагдаж байгаа, МАХН Ганбаатар нарын хүмүүсийг, намайг хүнээс мөнгө авсан гээд байх юм, Надад хэн өнөөдөр мөнгө өгөх юм бэ? би ахмадын баяраар Эрдэнэтийнхээ 250 ахмадад дээлийн торго, ганц ширхэг дугуй булантай цай өгсөн юм бас яриад л байна лээ. Эрдэнэтийнхээ өөрийн тойргын НОМИН  гээд хорт хавдар гээд оношлогдоод байсан 4 настай охиныг Өмнөд Солонгос руу эмчилгээнд явуулах гээд мөнгө хайгаад олдохгүй байна. Эхлээд хорт хавдартай гэж гараад тэгээд Солонгос руу манай ажлын албаныхан бид хэлж ярьж явуулаад  төрөлхийн мэдрэл дагасан ясны өөрчлөлттэй, одоо нуруу хөлний яс нь хайлаад байгаа, мэс заслаар хийчихвэл цоо эрүүл болох юм. Би эхнэртэйгээ ярьж байгаад 5 сая төгрөг өгнө, Апу ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, ХХБ руу бичиг өгчихөөд байна, дахиад Баасанхүү авлига авсан гэх байлгүй. Их хөөрхөн охин, одоо мөнгө нь бүтлээ бол визэнд орох дутуу, нэг удаагийн хагалгаа 20 000 ам доллар болно гэсэн.

Сур:  Эрдэнэтэд дахин сонгууль болно гээд байгаа. Та хуульч хүний хувьд  юу гэж олж харж байна ?

Болох ёстой, Дээд шүүхийн шийдвэр байна, харин Эрдэнэтийн Ардчилсан намын зарим нөхдүүд нь битгий болгож өгөөч гэж явж байгаа шүү. Манай Эрдэнэтийн МАХН-ын дарга байсан Д.Оюунбат гуайгаас эндээс Эрдэнэжамъян очоод –Би Эрдэнэтийн Засаг дарга болно гээд намын тамга булаагаад авчихсан байна лээ. /инээв/

   Сур: Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?

-Эрдэнэтчүүд минь жаахан тэсээрэй бүх зүйл сайхан болно. Энэ элдэв худалд итгээд яахавээ. Би улстөрд  хэдэн жил боллоо. 27 нам байгаа биш 27 хүн байгаа юм. Бүгд л улс орныхоо төлөө явах ёстой. Би Эрдэнэтчүүдийнхээ төлөө, намаа шинэчлэхийн төлөө чөмгөө дундартал явна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.