Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцын 48МВт-ын өргөтгөлийн нээлтийн ёслол амжилттай боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
XX-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцын 48 мегаваттын Турбингенератор өргөтгөлөөр баялаг бүтээгч уурхайчид энэ цагийн их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн нээлтийн ёслолыг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн Гавъяат ажилтан Х.Бадамсүрэн нээж үг хэллээ.
     Мөн Монгол улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын Элчин сайдын улс төрийн зөвлөх Ли Янжун, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн болон Харбин электроник интернэйшнл крмпанийн Ерөнхий захирал Чү Аймин нар зочидод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцын 48МВт-ын өргөтгөлийн нээлтийн ёслолын үеэр Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр Цахилгаан цехийн Реле хамгаалалтын инженер Д.Нямжав, ДЦС-ын Тоног төхөөрөмжийн  засварчин Ч.Цолмонбаатар болон  Б.Батням нар шагнагдав. Түүнчлэн  Эрчим хүчний Жуух бичгээр ДЦС-ын 15 жилээс дээш ажилласан 5 ажилтанг тус тус шагналаа.
 Нээлтийн ёслолын үйл ажиллагааны төгсгөлд 4 турбингенераторыг ашиглалтанд оруулж, хэрэглэгчээс үйлдвэр рүү шилжиж буй анхны ажлын командыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өглөө. Ийнхүү 48МТв хүчин чадал бүхий турбингенераторын нээлтийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Erdenettoday.mn
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.