“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ийн шинэ удирдлагууд яригдаж эхэллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмч болсонтой холбоотойгоор 49 хувийн талд байсан зарим албан тушаал дээр очих удирдлагын багынханы нэр эхнээсээ яригдаж эхлээд байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн оронд Баяжуулах үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад насны гавъяандаа суусан Р.Дэлгэрийг Монгол улсын ерөнхийлөгчийн дэмжлэгээр очих нь гэсэн шум байсан ч өөрчлөлт орохгүй сураг гарч харин үйлдвэрлэл эрхэлсэн захиралаар мөн Баяжуулах фабрикт инженер хийж байсан Т.Батмөнх гэсэн яриа байна. Эрдэнэт үйлдвэр Төрийн мэдэлд очсоноор МАНангийн дараагийн ээлж хоолондоо орохоор халбага сэрээгээ зэхэж эхэлсэн гэсэн эх сурвалж нэгэнт ил болж зарим тушаал томилж гарын үсгийн тохироо ид хийгдэж байгаа юм байна. Нийгмийн асуудал эрхэлсэн захиралаар ажиллаж байсан Д.Дэлгэрбаяр эдийн засаг эрхэлсэн дэд захиралаар 49 хувийн захирал асан Б.Шинэбаатарын оронд очиж байгаа бол түүний оронд МОАХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн “Орхон Чандмань” ХХК-ны захирал Д.Өсөхбаяр томилогдож байгаа гэнэ. Энэ өнцгөөс харахад Анхдагчдын өлгий нутаг Булганчууд өөрсдийн нутаг дээрээ хот төрүүлсэний буянаа хүртэж хоёр захиралтай болох магадлал өндөр байгаа бололтой.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.