АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙД ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Уулзалтын эхэнд Орхон аймгийн Засаг захиргаанаас хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан бодлого хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдол өгч байгаа гэдгээ Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлсэн юм. Иймд Орхон аймагт ажиллаж буй эмч, багш нараас Австрали Улсад мэргэжил дээшлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.
 Австрали Улсаас Монгол Улсад суух элчин сайд Жон Лангтри хэлэхдээ “Манай элчин сайдын яамнаас жил бүр бичил төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийн хүрээнд бид нийгмийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг” гэсэн юм. Тиймээс Австрали Улсын эрдэмтэд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг бүтээсэн вакциныг манай аймагт нийлүүлэх боломжтой гэдгийг хэллээ. Тус улс ойрын 10 жилд ард иргэдийнхээ дундах умайн хүзүүн хорт хавдрыг бүрэн арилгана гэсэн зорилт дэвшүүлсэн байна.
Түүнээс гадна Австрали Улсад уул уурхайн салбар өндөр хөгжсөн. Энэ талаар төрөөс баримтлан хэрэгжүүлдэг бодлого, сайн туршлагаас суралцахыг хүсэж буйгаа ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хэллээ. Учир нь тус улсын Элчин сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Австрали Улсын Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Бизнес хөгжлийн менежер хамт ирсэн юм.
Ийнхүү хамтарч ажиллах боломжтой гэж үзсэн чиглэлүүдээ тодорхойлсон тул албан ёсны хамтын ажиллагаа удахгүй эхэлнэ гэдэгт  итгэлтэй байгаагаа талуудын төлөөлөл онцолж байлаа.
Австрали Улсаас Монгол Улсад суух элчин сайд Жон Лангтри өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралтай уулзалт хийж, оюутан, залуучуудад тус улсаас олгох тэтгэлгийн талаарх мэдээллийг өгсөн байна.
                                                                                                 Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх