НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд өнөөдөр /2017.01.31/ мэдээлэл хийлээ. Тэрбээр НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон гэх сайхан мэдээ дуулгасан юм.

Нийтдээ 655 мянга 245 хэрэглэгчдэд 78.1 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор өгч байгаа бөгөөд  уг мөнгийг Монголбанкаар дамжуулах аж.

Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай гэнээ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах ажээ.

Цаашдаа НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа биш улирал тутамд олгох  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцана гэв. Түүнчлэн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайн Даваа гаригт өгсөн “Засгийн газрын гишүүд бүгдэд нь тансаг зэрэглэлийн машин авч өгөхөөр яригдаж байгаа” гэсэн мэдээллийг үгүйсгэлээ. Мөн ОУВС-тай хийж буй хэлэлцээ амжилттай явагдаж байгааг дуулгаад хэлэлцээний хүрээнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, ХХОАТ-ыг буцааж, тэтгэврийн насыг хэвээр үлдээсэн зэрэг шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэв.

БИЧЛЭГ ҮЗЭХ:  News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх