2017 онд нас барсан 493 иргэнээс хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан 300 орчим иргэн нас баржээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

   Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөлгөө зэрэг цогц үйлчилгээ юм. Өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд  энэ төрлийн хэлэлцүүлэгийг Нийгмийн бодлогын хэлтсээс зохион байгууллаа.Сургалтанд :

  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтанд хамрагдсан бусад мэргэжлийн амч нар /хавдар судлал эмчилгээний  мэргэжлийн дипломтой эмч
  • Хөнгөвчлөхч, сэтгэцийн болон өрхийн эмч нар/
  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтанд хамрагдсан сайн дурын туслагч нар Эрүүл мэндийн газар, БОЭТ, Эрдэнэт медипас эмнэлэгийн эмч нар оролцож байна.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд:

  • Хорт хавдрын III-IV зэргээр өвчлөсөн
  • Цус харвалтын хүнд хэлбэрийн улмаас саажилт үүсч, өөртөө бүрэн үйлчилж чадахгүй болсон
  • Элэгний хатуурал өвчний үед хэвлийд шингэн хуралдаж, хордлоготой болсон
  • Бөөрний дутагдал өвчний хүнд үе
  • ДОХ- ын улмаас эмчилгээгүй болсон
  • Зүрх, уушгины архаг өвчин даамжирсан зэрэг өвчнийг нь илааршуулан эдгээх боломжгүй болсон өвчтөнүүд ба тэдгээрийг асран халамжилж байгаа хүмүүс хамрагддаг.  Манай улсад анх 2000 оноос энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг болсон бөгөөд  Орхон аймагт БОЭТ дээр анх 4 ортой  тасаг ажиллаж байсан нь хүртээмж муу байгаа талаар салбарын албаны хүн онцолсон. 2015 оноос эхлэн анхан шатны өрхийн эмнэлэг 8 төв, сумын эрүүл мэндийн төв, “Манал” хувийн эмнэлэг , 2-р шатлал “БОЭТ,” “Эрдэнэт медипас” зэрэг эмнэлэгүүд үзүүлж байгаа.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10 хүн тутамд 8-10 ортой байхыг зөвлөдөг бөгөөд манай аймагт 2018-2019 онд 19 ор Эрүүл мэндийн яамнаас баталж өгсөн ч өнөөдрийн байдлаар 14 ор ажиллаж байгаа юм байна.2017 онд өвчний улмаас нас барсан иргэдийн 300 орчимд хөнгөвчлөх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй байсан судалгаа гарчээ . Иймд Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх ,дан ганц хувийн эмнэлэг, төрийн бус байгууллагуудад мөнгөн төлбөр олгох бус, сэтгэлтэй хүнлэгээр хандаж ажиллах хэрэгтэйг Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэлцүүлэгийн үеэр онцоллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх