ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн өнөөдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд эхэллээ. Тус зөвлөлгөөн 3-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм. Уг зөвлөлгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймагт мөн энэ өдөр зүүн бүсийн аймгуудын багш нарын зөвлөлгөөн эхлэж байна.  3 дугаар бүс буюу Орхон аймагт болж буй энэ удаагийн зөвлөлгөөнд Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцож байна.
Зөвлөлгөөний үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал үг хэлсэн бол БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
Нэгдсэн хуралдааны дараа “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, Багшийн хөгжил цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхэд хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.
Тус зөвлөлгөөн “Шинэ хандлага-Шинэ өөрчлөлт-Шинэчилсэн бодлого” уриан дор үргэлжилж байна.

Erdenet.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.