Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн бэлэг тэмдэг /лого/ бүтээх уралдааныг зарлаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Зорилго: Монгол зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан лого зохиох уралдаан зарлаж байна.
Хүлээн авах хугацаа: 2018.02.02-ноос 2018.03.03-ны  хооронд 30 хоногийн хугацаатай явагдах болно.
Логонд тавигдах шаардлага:
– Лого нь манай компанийн 40 жилийн ойн бэлгэдэл байх тул агуулга, утга төгс, компанийн түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байх шаардлагатай.
– Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд,  хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байна.
– Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
– Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
– Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн   авахгүй.
– Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
– Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
– Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Шалгарсан бүтээл нь Эрдэнэт үйлдвэрийн  өмчлөлд шилжинэ.
– Уралдааны бүтээлээ 1600×1200 pixel ээс дээш хэмжээтэй JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт ddashdorj@erdenetmc.mn цахим хаягаар ирүүлэх ба  хэвлэмэл  өнгөт, А4 форматаар Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн хаягаар авчирч өгнө.
Шалгаруулалт: 
– Шагналын сан 1.500.000 төгрөг
– Шалгаруулалтыг компанийг 40 жилийн ойг зохион байгуулах комиссоор хэлэлцэн шалгаруулна.
– Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан шалгаруулж  www.erdenetmc.mn хуудсаар нийтэд зарлах буюу шалгарсан бүтээлийн эзэд рүү эргэж холбогдоно.
Хүлээн авах хаяг:
Эрдэнэт үйлдвэр ХХК
Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум
 Найрамдал талбай 61027
Ерөнхий захиргааны 2-р байр 110 тоот
Утас: 75773830
Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар
Монгол Улс, Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг  Энх тайвны өргөн чөлөө 14
 Утас: 11 32 05 61
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.