НИЙСЛЭЛЭЭС ХАГАЛГАА ХИЙХ БОЛОМЖГҮЙ ХЭМЭЭН БУЦААСАН ӨВЧТӨНИЙГ МАНАЙ АЙМГИЙН ЭМЧ НАР ӨӨРСДӨӨ ХАГАЛГАА ХИЙЖ АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Хөрш зэргэлдээ Булган аймагт малын Шүлхий өвчин гарсантай холбоотойгоор шалган нэвтрүүлэх пост гарган ажиллуулж байна. Энэхүү хяналт шалгалтын ажлын хүрээнд нэлээд зөрчил дутагдал илэрч байгаа талаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөний үеэр мэдээлэл хийлээ.  Тухайлбал, гарал үүсэл нь тодорхойгүй малын мах ачиж тээвэрлэх,  тэр ч байтугай үхсэн малын мах тээвэрлэж явсаныг илрүүлэн хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагын зүгээс хотын төвд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаалж байгаа баталгаагүй мах, хүнсний зүйл, сүү цагаан идээг иргэд худалдаж авахгүй байх, зөвшөөрөгдсөн цэгт, ариун цэвэр, ахуйн шаардлага хангасан, аюулгүй хүнс худалдан авахыг иргэдэд анхааруулж байна. Мөн сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор гудамж, талбай, хүнсний захын үүдэнд ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй бохир орчинд худалдаа эрхэлж буй иргэдийг “Худалдааны гудамж”-нд төвлөрүүлэх бодлогыг барьж байна.
БОЭТ-д 338 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Хүлээн авах тасгаар өнгөрөгч 7 хоногт 410 хүн ирж тусламж авсанаас 117 нь хэвтэн эмчлүүлжээ.  Хүүхдийн тасгийн ачаалал буурах хандлагатай байгаа аж.  Гэхдээ томуугийн шалтгаант өвчлөл өмнө нь 0-1 насны хүүхдүүдийн дунд зонхилж байсан бол цэцэрлэг сургууль цугласантай холбоотойгоор цэцэрлэгийн насныханы дунд нэлээд түгээмэл байна. Манай аймгийн 21 настай залуу гэдэсний сүрьеэ өвчний улмаас нийслэл хотыг зорьсон ч хотод хагалгаа хийх боломжгүй хэмээн буцаасан байжээ. Иймээс манай БОЭТ-ийн эмч нар өөрсдөө хагалгаа хийж амь насыг нь авчээ.
Харин мал өвөлжилтийн байдал цаашид хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар Жаргалант суманд 316, Баян-Өндөр суманд 204 толгой буюу аймгийн хэмжээгээр нийт 520 толгой мал хорогдсоны дийлэнхийг үхэр, ямаа эзэлж байна.
Шуурхай зөвлөлгөөний төгсгөлд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут агаарын бохирдлыг бууруулахад дорвитой анхаарч ажиллах, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, шөнийн цахилгааны тарифыг бууруулснаар айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг хангах гэм мэт дорвитой ажил хэрэгжүүлэх, судалгаа тооцоо гаргахыг холбогдох хэлтэс агентлагуудад үүрэг өглөө.
Мөн томоохон зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн иргэддээ НӨАТ-ын баримт олгодоггүй гэх гомдол иргэдээс их ирдэг бөгөөд энэ асуудлыг цэгцлэхийн Татварын хэлтсийн даргад үүрэг болгов.

                                                                                                  Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх