“ЦАГААН САР-ЭРДЭНЭТЭД ҮЙЛДВЭРЛЭВ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдааг энэ сарын 12-14 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаанд зөвхөн Эрдэнэт хотын үйлдвэрлэл эрхлэгчийг оролцуулдаг нь онцлог бөгөөд Биеийн тамир спортын газрын “Б” заланд явагдана.

Өнгөрсөн онд энэхүү үзэсгэлэн худалдаанд 60 орчим иргэн, ААНБ оролцож 50 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ жил мөн тооны үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцуулах боломжтой гэж холбогдох албан тушаалтнууд хэллээ.

Тиймээс үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой иргэн, ААН-ийг 2-р сарын 11-ний өдөр хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгэнэ. Оролцогчдоос ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн бүртгүүлэхэд мандатын хураамж авах юм. Тодруулбал, иргэн 10, ААНБ 20 мянган төгрөгийн бүртгэлийн хураамжийн төлнө. Мөн дараах шаардлагыг хангасан байх шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байгаа ажээ.

Түүнээс гадна үзэсгэлэн худалдааг зохион байгуулах комиссоос оролцогч иргэн, ААНБ-аас 9 номинациар шилдгийг шалгаруулж, шагнаж урамшуулна.

Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.