ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ НӨХӨН ОЛГОЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Сар бүр эрүүл мэндийн даатгалаар 183 нэр төрлийн 817 эмийг 40-80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгодог. Манай аймгийн тухайд эрүүл мэндийн даатгалын жороор хөнгөлөлттэй эм олгох эрх бүхий 20 эмийн сайн байдаг. Он гарснаас хойш буюу нэгдүгээр сард хөнгөлөлттэй эмийн төсөв батлагдаагүй байсан ч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс өнгөрсөн оны нэгдүгээр сарын төсөвтэй дүйцэх хэмжээний санхүүжилтийг гаргаж эмийг олгосон.

Энэ сарын нэгний байдлаар мөн төсөв батлагдаагүй байсан тул хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийн 70 хувийг гаргаж эм олгосон. Дээрх хугацаанд хөнгөлөлттэй үнээр эм авч чадаагүй иргэдээс санал гомдол багагүй ирээд байсан бол өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын үлдэгдэл 30 хувийн санхүүжилтээр хөнгөлөлттэй эмийг нөхөн олгож байна.

Энэ удаад нийт санхүүжилтийн 30 хувьд хөнгөлөлттэй эмийг олгож байгаа тул нэн шаардлагатай буюу суурь өвчтэй, байнгын эмийн эмчилгээ шаарлагадай иргэдэд хөнгөлөлттэй эмийн жор бичих юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.