Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2018 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус хүйтэн байна.

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөөдөр Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг сануулж байна

Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлье.

Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам,

Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мөн жолооч нар хол замд гарахгүй байх, малчид гэр орноосоо хол явахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: УЦУОМэдээллийн төв, Замын цагдаагийн алба

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.